ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Өнөөдөр 2019.09.26. Энэ оны 269 дэх өдөр. Он дуусахад 96 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 41 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 26 градус, үүл багасна.

Өнөөдөр Жирэмслэлтээс хамгаалах дэлхийн өдөр. Европын холбоо өнөөдөр Хэлний өдрийг тэмдэглэж байгаа бол Эквадорт Төрийн далбааны өдөр, Йеменд Хувьсгалын өдөр тохиож байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Өмнөд Африкийн улстөрч, Нельсон Манделагийн экс эхнэр Винни Мандела, Английн рок хөгжимчин Брайан Ферри, Орос, Америкийн математикч Фёдор Богомолов, Англи, Австралийн жүжигчин, дуучин Оливия Ньютон-Жон, Америкийн жүжигчин Линда Хамильтон, Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко, Канадын хоккейчин Крис Куниц, Америкийн теннисчин Серена Уильямс нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1926 оны энэ өдөр МАХН-ын V Их хурал хуралджээ. Хуралд 181 төлөөлөгч оролцож, БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1939 оны энэ өдөр Францад коммунист байгууллагуудыг хориглож, Францын коммунист намын тэргүүнүүдийг баривчилжээ.

1950 оны энэ өдөр Индонез улс НҮБ-д элсэж байв.

1960 оны энэ өдөр НҮБ-ын түүхэнд хамгийн урт үргэлжилсэн яриа болжээ. Энэ нь Фидель Кастро 4 цаг 29 минут ярьсан байна.

1961 оны энэ өдөр Нью-Йоркт дуучин Боб Дилан тоглолтоо хийжээ.

1962 оны энэ өдөр төрийн эргэлт болж, Йемен Арабын Бүгд найрамдах улсыг зарлав.

1969 оны энэ өдөр Англид “Битлз”-ийн студийн сүүлийн цомог болох “Abbey Road” гарчээ.

1995 оны энэ өдөр Украин улс Европын холбоонд оров.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд буужээ. Морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, өглөг өгөх, цэрэг цагдаагийн үйлд сайн. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top