Жүжигчин Женна Деван, Чэннинг Татум нар Холливудын хамгийн сайхан хосуудын нэг байсан. Тэд есөн жил хамт байж, охинтой болсон ч өнгөрсөн жил салсан билээ. Тэдний салалтын шалтгаан нь аль аль нь завгүй, долоо хоногт ганцхан удаа уулзалддагаас болжээ. Үзэл бодол нь ч таарахаа байсан тэдний салалтын дараа Женна хэсэг хугацаанд шаналсан ч удалгүй аз жаргалтай амьдарч эхэлсэн талаараа ярьсан байна.
Жүжигчин бүсгүй хөл хүнд болж, хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа аж. Тэгвэл Чэннинг Татум дуучин Жесси Жэйтэй үерхэж байгаа юм. Харин Женна 43 настай жүжигчин, дуучин Стив Кэйзитэй аз жаргалтай байгаа аж. Стив жүжигчин, дуучин төдийгүй авьяаслаг гитарчин билээ.
Женна “People” сэтгүүлд ярихдаа “Бид удахгүй шинэ хүнтэй болох гэж байгаадаа үнэхээр их аз жаргалтай байгаа” гэжээ. Стив Кэйзи Женна, Чэннинг нарын зургаан настай охин Эверлитэй маш сайхан харилцаа тогтоож чадсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
chinii boow jennag hangaj chdhguiee
чинии боожгой дэндү жижигднээ
huuhed ni minii huuhed shd bi jiremsluulsiin