Ж.Батзандан: Консул асан Д.Мөнх-Эрдэнийг АТГ-т шалгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ “NTV” телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбоотой хэд, хэдэн ноцтой зүйлийг ярьсан юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.09.27/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ Ургийн модны зургийг Ц.Элбэгдорж, Б.Хурц нар хийсэн. Миний удамд Ерөнхий сайд хийж байсан хүн ч бий, Жигжиджав гэж. Миний ургийн мод өндрөөс эхэлнэ. Надад нягтлан бодогч эгч байхгүй. Баттуяа гэж Австралид сургууль төгссөн, өндөр боловсролтой эмэгтэй. "Монсан"-ын захирал хийж байсан Батсүрэн ах маань нас бараад олон жил болж байна. Нас барсан хүнээр битгий оролд. Баатарчулуун гэж хүн бол Эрээнд дэд консулаар ажиллаж байсан. Монголын жуулчин компанийг ажиллуулж, анхны жуулчдыг хүлээж авч байсан. Миний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ насаараа зам тээврийн салбарт ажилласан хүн. Миний ах дүү нар 10 жилээ онц төгссөн, надыг нусгай бацаан байхад төрд зүтгэж байсан. Консул Д.Мөнх-Эрдэнийг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Түүнчлэн "Эрүүгийн хоёр хэрэгтэй хүн 2015 оны үед над дээр уйлаад ирж байсан. МТЗ-д хулхи бараа шахаад шоронд явах гэж байна гэсэн. Бас нэг найзыгаа төмөр сандлаар цохьсон хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Баянхонгорт нэр дэвших гэж байхад нь Байнгын хорооны дарга байсан, "Битон" хэмээгдэх Б.Ганбат намайг шоронд явуулах гээд байна гэсэн. Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд би өргөдлийг нь өгч байсан. Ямар ч боловсролгүй энэ хүн Ц.Элбэгдоржийн ивээл дор орж, Хөх хот руу Ерөнхий консулаар явсан. Нөгөө нэг болловсролгүй хүн нь Сан-франциско руу Ерөнхий консулаар томилогдсон Л.Галбадрах. Л.Галбадрах бол ЕТГ-ын дарга З.Энхболдын нэрээр олон сая төгрөг луйвардсан хэрэгт холбогдож, шоронд явах гэж байхад нь Сан-Франциско руу Ц.Элбэгдорж явуулж байсан. Дараа нь Д.Мөнх-Эрдэнэ явсан. АН-ынхан энэ хүнийг томилогдож явахад эвэртэй туулай үзсэн мэт гайхаж байсан. Дипломат албанд хэл усгүй хүн явуулж байгаагийн жишээ нь энэ. Ц.Элбэгдоржийн зорилго бол дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг оруулж, тамхи, хар тамхины наймаа хийлгүүлдэг. Тэр хүмүүс нь архи уухаараа хүн зоддог. Эрүүлдээ эрүүл бус зүйл ярьдаг. Д.Мөнх-Эрдэнэ МАНАН бүлэглэлийн захиалгаар ярьж байна" гэв. 

"

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enenene(185.39.141.57) 2019 оны 09 сарын 27

nymdorjtoi...zuuzai..holbogch.....ireh.;jil..yaltan..bolchihson.;n..baih.bii?????erdenet..vildver..gejcharlaad...nymdorjiin..tomilgoonii/....ulugchingvvdtei...ihshivnej..bui...ulugchin..duu

0  |  0
Zaluu(1.143.90.150) 2019 оны 09 сарын 27

Neeree l eruul bush hun ban lee. Buduuleg baigaaraa shudarga geed oilgochihson balai

0  |  0
Top