“Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг есдүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн нутаг дэвсгэрээс барьж, саатуулаад байна. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газраас бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх үндэслэлээр нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаатайгаар хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм. Дээрх асуудалтай холбоотойгоор “Босоо Хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраатай ярилцлаа.
-“Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг ямар шалтгаанаар цагдан хорьсон бэ?
-Өөрийгөө трансжендер гэж тодорхойлдог Солонго гэдэг залуу манай тэргүүнтэй утсаар ярьсан байдаг. Манай удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүн оффис дээрээ ажил яриад сууж байхад Г.Ганхуяг руу байнга залгаад байсан юм билээ. Тэр Солонго гэдэг залуугийн талаар Г.Ганхуяг өөрийн фэйсбүүк дээр мэдээлэл гаргасан. Тэрийгээ аваад өгөөч гэж шалаад байсан юм билээ. Тэгээд Хуягаа маань өөрийнхөө өрөөнд утсаар ярьчихаад гарч ирэхдээ “Энэ нэг юм над руу залгаад салдаггүй. Постоо устгаад өг гээд гуйгаад байх юм. “Тэгвэл чи манай нэг салбар машин авч өг” гээд даапаалчихлаа. Цалингүй, орлогогүй энэ нөхөр хаанаасаа машин авч өгдөг юм, одоо утас амраах байх аа” гэж ярьж байгаа юм. Миний хувьд ийм л зүйл болсон гэж сонссон. Гэхдээ үүнийг гэрчлэх гэрчүүд байгаа. Энэ бол бодитой болсон зүйл. Гэтэл ийм зүйлийг хэрэг болгож, улмаар хорьж шалгаж байгааг гайхаж байгаа. Түүнээс биш санаатайгаар бусдыг дарамталж, мөнгө нэхэж, машин авхуулж, дээрэм тонуул хийчихсэн зүйл байхгүй. Хэрвээ буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх чадвар бидний хэнд нь ч байгаа. Би хэлдэг, “Манайхныг шалга аа. Биднийг мөрд, шалга. Буруутай байвал хууль шүүхээр нь тогтоо” гэдэг. Яагаад гэвэл бид нар тэдний яриад байгаа шиг гэмт үйлдэл хийдэггүй учраас ам бардам байдаг.
-Асуудал анх Солонго болон эмэгтэй хувцас өмссөн залуучуудын зурагнаас эхэлсэн шүү дээ. Машин өгөхгүй бол зургийг нь сошлд тараана гэж шантаажилсан гэдэг зүйл яригдаад байгаа?
-Тийм зүйл байхгүй. Асуудлыг мушгин гуйвуулж цацаад байна. Дээрэм, шантааж гэдэг бол хэрвээ чи мөнгө өгөхгүй бол би ингэнэ гэдэг замаар явагддаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл энд огт өөр зүйл яригдана. Зургийг нь постолсны дараа тэр залуу манай тэргүүн рүү ярьсан. Тэгээд харин ч өөрөө дахин дахин залгаж дарамт үүсгэсэн байгаа юм. Хүн рүү дахин дахин залгаад постоо устга гээд байгаа чинь дарамт мөн биз дээ. Пост оруулсан он сар болон утсаар ярьсан он сараар нь шалгаад үзэхэд энэ асуудал маш тодорхой болно.
-“Босоо Хөх Монгол” бүлгэмийн тэргүүнийг хорьчихлоо. Энэ асуудалд танай гишүүд хэрхэн хандаж байна вэ?
-Ер нь бол манайхан их уур уцаартай байгаа. Манай үйл ажиллагаа бол хэвийн үргэлжилж байна. 27 мянган гишүүнтэй үндэсний хэмжээний байгууллага шүү дээ. Энэ зүйлээс болоод бид нар зогсчихно гэж байхгүй. Тасралтгүй ажилладаг мотор шиг явсаар байх болно. Бүлгэмийн гишүүдийнхээ уур уцаарыг би арай гэж тогтоож байна. Үүнээс болоод бослого үймээний шинжтэй акц бий болох вий гэдгээс болгоомжилж байна. Тэгэхээр энэ хэргийг маш хурдан шийдвэрлэж, үнэн зөвийг нь хурдан ялгаж салгах хэрэгтэй байх. Юун түрүүнд Ганхуяг тэргүүнийг суллах шаардлагатай. Гишүүд болон дэмжигч нартаа хэлэхэд, энэ асуудлаас болоод бухимдаад байх хэрэггүй ээ. Үймээн самуун үүсгэж болохгүй. Гишүүдээс гадна жирийн иргэд маш их хандаж байна. Та бүгд тайван байгаарай. Үнэн мөн нь олдоно оо. Хар цагаан нь ялгарна аа. Эцсийн мөчид биднийг буруутгаж байгаа хүмүүс өөрсдөө хүнд байдалд орох нөхцөл байдал үүсэж ч магадгүй шүү. Ард түмний өмнө, хуулийн өмнө ичгэвтэр байдалд ороод зогсох вий. Ард түмний бухимдал өчүүхэн зүйлээс ч дүрэлзэж асдаг. Тиймээс муулж байгаа, сайлж байгаа хүмүүс ч аль аль талаасаа болгоомжтой хандах хэрэгтэй.
-Г.Ганхуягийг хорьж шалгах зайлшгүй шаардлага байсан юм болов уу? Рецедив гэмт хэрэгтэн, эсвэл оргон зайлах магадлалтай хүмүүсийг л хорьдог шүү дээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Манай хүн бол тухайн үед тэнгэр үйл мөргөлөөр Увс аймаг руу явах ажилтай байсан. Цагдаад байцаалтаа өгчихөөд тэр зүг рүүгээ ухас хийгээд, хажуугаар нь салбар зөвлөлтэйгөө уулзахаар явсан хооронд л мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэсэн зүйл гаргаж ирээд Увсын цагдаагийнхан баривчилсан байна.
-Энэ хэрэгтэй холбоотойгоор “Босоо Хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг мөн цагдаагаас дуудаж тайлбар мэдүүлэг авч эхэлсэн гэсэн. Энэ талаар?
-Ер нь дуудаж байгаа. Намайг ч гэсэн дуудаж байна. Миний хувьд яг өнөөдрийн байдлаар урьдчилсан төлөвлөгөөний дагуу “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн ажлаар зүүн гурван аймагт ажиллаж байна. Энэ ажлыг дуусахаар очиж тайлбар өгнө.
-Трансжендер хүмүүсийн талаар та болон танай байгууллага ямар байр суурьтай байдаг вэ?
-Энэ төрлийн хүмүүсийг хоёр төрөлд хуваадаг гэнэ. Жинхэнэ болон хуурамч гэж. Үнэхээр байгалиасаа тэгээд төрчихсөн учраас эрхийг нь хамгаална, хайрлана гээд яваад байх шиг байна, зарим хүмүүс. За тийм бол тэр л биз. Гэхдээ тэднийг сурталчлаад, нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлээд байж болохгүй. Нөгөө хэсэг нь бол хуурамчаар трансжендер болж харагдаж дээрэм тонуул хийдэг, шантааж ххийдэг, биеэ үнэлдэг ийм зүйл бас байна. Эд нар чинь эрэгтэй хүн мөртлөө эмэгтэй хүн болж харагдаж байгаа л хүмүүс шүү дээ. Зүгээр нэг өөрсдөө мөрөөрөө тэр юмаа хийгээд явахгүй, эрүүл саруул хүмүүсийг энэ ажилдаа уруу татаж, гаж зүйл сонирхдог хүмүүсийн тоог нэмж, өөрсдийгөө бусдад сурталчилж байгаа нь нийгмийн гаж үзэгдэл. Энэ ярилцлагыг уншиж байгаа хэн нэгний эрэгтэй хүүхэд нь эмэгтэй хүн шиг хувцаслаад ороод ирвэл дэмжих үү. Тийм эцэг эх ховор доо. Дээр нь энэ хүмүүс биеэ үнэлэх, хавьтал хийсэн хүмүүсээ бичиж аваад шантаажлах, хуурч мэхлэх, дарамтлах, дээрэмдэх үйлдлүүдийг гаргаж байна.
-Эдгээр залуучууд биеэ үнэлсэн гэх баримт танд байгаа юу?
-Энэ залуучуудын тухай гомдлууд бид нарт олон удаа ирж байсан. Гомдлыг шалгах үүднээс манай нэг гишүүн мессеж бичээд уулзахаар тохиролцсон. Нөгөө биеэ үнэлдэг трансжендер гэж өөрийг нэрлээд байгаа залуу “буудал аваад байж бай” гээд уулзсан. Яг уулзаад байж байхад нь манайхан очиж баримтжуулсан байгаа. Ийм тохиолдлууд олон байгаа. Ер нь сошлоор явж байгаа “санхүү өгнө, авна” гэсэн заруудын ард ийм залуучууд маш олон байдаг. Гэтэл биеэ үнэлж байгаа, биеэ үнэлдэг гэдэг нь батлагдчихаад байгаа ийм залуучуудыг шалгахгүй, харин эсрэгээр нь эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа залуучуудыг дуун дээр нь түргэн шуурхай шалгаж, хорьж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа.
Би бол трансжендерүүдийг нийгмийн гаж үзэгдэл гэж шууд хэлнэ. Энэ бол Монгол үр удмыг устгах, Монгол эр хүний хийморь сүлдийг доройтуулах, Монгол эрчүүдийг дэлхий нийтэд гутаах, баатарлаг Монгол эр хүний түүхийг бүдгэрүүлж байгаа ийм үйлдэлтэй хэрхэвч эвлэрч болохгүй. Эртний баатруудын удам хүдэр сайхан эрчүүдийг харах гэж, бөх үзэх гэж гадны жуулчид ирдэг байтал гомо, трансжендер гээд дархлагдчихсан эр эм нь мэдэгдэхгүй юмнууд биднийг төлөөлж, дэлхийд танигдах юмуу. Энэ бол Монголын нэр хүндэд асар цөвтэй зүйл. Бид цаашид ч үүнийг нийгмийн гаж үйлдэл гэж үзэх болно. Энэ бол бидний үзэл бодол. Бид үүнээсээ ухрахгүй. Бид ер нь яагаад ийм үзэлтэй байж болдоггүй юм. Гэтэл Монгол эрчүүдийг хамгаалсан, монгол үр удмыг эрүүл саруул үлдээх, монгол удмын санг таслахгүй байх энэ үзлийг ярьсны төлөө яагаад бид нарыг буруутгаад байгаа юм.
Трансжендер гээд байгаа тэр эрчүүд чинь хүний эрх ярьж болдог, бид болохоор Монгол эр хүний ёс жудаг, нэр хүндийг хамгаалах эрхтэй байж болохгүй юу. Тэд биднийг гадуурхлаа гэж яриад байгаа. Гэтэл энэ хүмүүс Монгол эрчүүдийг доромжлоод байна шүү дээ. Биеэ үнэлэх, шантааж, дээрэм гээд хамаг л бузар булай ажлуудад энэ хүмүүс оролцоод байна шүү дээ. Үүнийг яагаад шалгахгүй байна.
-Та удмын сан гэж ярилаа. Үүнийгээ тодруулаач?
-Ардчилал нэрийн доор хүний жам ёсны бэлгийн харилцаанаас өөр үйлдэл хийж, түүнийгээ сурталчилж, түүгээрээ бахархаж байгаа хүмүүсийн зөв юм уу. Хоёр эр хүн хоорондоо ёс бус харилцаанд ороод, хойд сүв рүүгээ хийлцээд байхаар үр хүүхэдтэй болох уу. Ийм Монгол гэр бүл байдаг юм уу. Монгол улс үүнийг хүсээд байгаа юм уу. Ядаж энэ хүмүүс чимээгүй амьдарч болдоггүй юм уу. Олон сайхан залуучууд энэ хүмүүсийг хараад даган дуурайх аюул бодитой нүүрлэчихээд байна. Та бүхэн сошлоор харсан. Нэг хоёроороо гарч ирдэг байсан бол хэдэн арваараа зэрэгцэж суугаад зургаа бахархалтайгаар сошл сүлжээнд цацдаг боллоо. Тэд залуучуудад өөрт нь эмэгтэй гэж итгүүлэх ятгалга явж байж магадгүй. Эр эмийн жам ёсны ариун харилцааг үгүйсгэж, эрийг эмлэдэг энэ гаж үзэгдлийг Босоо Хөх Монгол бүлгэм цаашдаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлачихъя.
-Та бол Г.Ганхуягийг хэрэг хийгээгүй гэж хэлж байна. Тийм бол цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг хийсэн гэж мэдээлээд, шууд хорьж шалгаж байгааг юу гэж тайлбарлах вэ?
-Энэ байгууллагын удирдах зөвлөлийн даргын хувьд нэг зүйлийг гайхаж байгаа. Яагаад Г.Ганхуягийг хорьж шалгаж байгаа юм. Энэ хүн рецедив гэмт хэрэгтэн юм уу, хүн алчихсан юм уу. Энэ хүн хэрвээ Солонго гэдэг залуугийн зургийг сошлд тавина шүү, зургаа тавиулахгүй гэж байгаа бол надад мөнгө өг гэсэн бол энэ бол шантааж. Харин сошлд тавьсны дараа Солонго гэдэг залуу манай Хуягаа руу байнга залгаж, постоо аваад өгчих гээд байсан. Тэгээд дахин дахин залгаад байхаар нь цаадах чинь постоо авахгүй гэдгээ илэрхийлэхдээ "Манай нэг салбарт машин аваад өгчих, тэгвэл ингээд дуусгая” гэдэг байдлаар тэр хүнийг өөрөөсөө холдуулах гэж л хэлсэн үгийг нь цагдаад бичлэг болгоод өгсөн юм байна. Цаад санаа зорилго, сэдэл юу байв гэдгийг яагаад тайлбарлахгүй, шалгаж тодруулахгүй ингэж огцом баривчилгаа хийж байна.
Цагдаа нь буруу ойлгодог юмуу, эсвэл цаана нь ямар нэг ашиг сонирхол байгаа юм уу, бусдыг дарамталсан, шантаажилсан гэж цагдаагийн байгууллага шууд мэдэгдэл хийж байгаад гайхаж байгаа. Гэхдээ манайхаас гурван хүний бүрэлдэхүүнтэй хуулийн ажлын хэсэг гарсан байгаа. Бид энэ асуудлыг маш нарийн судалж байна. Удахгүй манайхаас албан ёсны мэдэгдэл гаргах болно.
Бид нарын хамгийн их гайхаж байгаа зүйл бол Г.Ганхуягийг рецедив гэмт хэрэгтэн шиг, нийгэмд аюултай хүн шиг шууд хорьж шалгаж байгаа юм. Зүгээр бөөгийн зан үйл хийх гэж явсан ганц хоёр хоногийн асуудлаас нь болж саатууллаа. Энэ хүнийг нийгмээс тусгаарлах гэж, айлгах гэж байгаа оролдлого юмуу гэж харж байна. Бид нараас иргэдийн асууж байгаа ганц зүйл нь ердөө л энэ. Яагаад хорьж байгаа юм бэ, энэ хүн юу хийсэн юм бэ гэж олон хүн асууж байна.
Бид хуулийн дагуу Г.Ганхуягийг эхний ээлжинд батлан даалтад гаргаж авах хүсэлтийг холбогдох байгууллагад тавина. Бидний хийж байгаа ажилтай холбоотойгоор шалтаг гаргаж манай тэргүүнийг хорилоо гэж хардах гишүүд ч олон байна. Ингэж хардахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа. Өөр хүмүүс трансжендерүүдийг зодсон, үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдол зөндөө байдаг. Ийм үед ямар арга хэмжээ авсан юм бэ. Гэтэл манайхыг найтаасан ч буруутгах гэж оролдож байгаа юм шиг л харагдаж байна. Хууль хүчний байгууллага яагаад бид нарыг нүд үзүүрлэж хандаж байгаа юм бэ гэсэн гомдол гишүүдээс ирж байна. Нийгэмд биднийг гэмт хэрэгтнүүд шиг харагдуулах сонирхол захиалга байгаа юм биш биз. Үүний цаана нөгөө л хонгилын шүүгч, цагдаа гэдэг шиг ямар нэг захиалга байгаа юм биш биз. Монголд нууц юм гэж байхгүй. Бид олж тогтоох болно. Одоогоор хуульчид судалж байна.
-Та бүхний хийж байгаа ажилтай холбоотой гэх хардлага байна гэлээ. Сүүлийн үед ямар ажил хийж байна? Ямар тэмцэл өрнүүлж байна вэ?
-Бид тэмцэж л байдаг. Бид хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа маш олон уул уурхайнуудтай тэмцэж байгаа. Тэмцсээр ч ирсэн. Цаашдаа ч тэмцэнэ. Хэрвээ бидний үйл ажиллагааг зогсоох гэсэн дарамт шахалт мөн байвал бид улам хатуу тэмцэнэ. Бид нарт бол хардах тодорхой өнцөг байгаа. Гэхдээ тэрийг бол Г.Ганхуяг өөрөө хэлэх байх. Бид өмгөөлөгчөөр дамжуулж тэргүүнтэйгээ уулзаж байж мэдэгдэл хийнэ. Гэхдээ бид энэ асуудалд хүлцэнгүй хандахгүй. Намайг яг Хэнтий аймагт Гутайн давааг сүйтгэж байгаа, хууль бусаар алт олборлож байгаа уурхайтай тэмцэж явах хойгуур Г.Ганхуягийг маань барьж хорьсон. Бид их хүлээцтэй хандсан. За гараад ирэх байлгүй гээд харж байсан чинь Ганц худагт хийчихлээ. Ер нь тэр трансжендер гээд өөрийгөө цоллоод байгаа залуу утасны яриаг нь бичиж авсан нь ч анхаарал татаж байгаа. Хэний захиалгаар хийв. Яагаад тэр залуу Г.Ганхуяг руу дахин дахин яриад дарамтанд оруулж, хүний тэвчээрийг баран байж үгийг нь бичиж авсан юм. Энэ асуудал цаанаасаа захиалгатай юм биш биз.
Сэтгэгдэл ( 35 )
Юун 27000 гишүүн бэ 27 байвал их юм. Иймэрхүү балай шантаажчидыг сайн шийтгэх хэрэгтэй.
Босоо хөх монголынхоо эх орныхоо төлөө тэмцдэг нь буруу биш би заримдаа чаддаг бол муусайн хужаа нарыг буудчихмаар л санагддаг бид эх орон газар шороогоо ер нь яаж хамгаалах болж байна. Хүний эрх хамгаалах нь зөв ч өөрсдийн байдлаа нийтэд нялзаах нь буруу бахархал болгон сурталчилгаа явуулах нь гомо хүмүүсийн хувьд буруу шүү.
Ee jaawaasdaa ene buhni ard bga humus orowdoltei ch yumaadaa mongoloo ard tumenee gesen setgeltei oroo yum yumtai hun awah balai ch buruu garar olson ter buzar zuiler ch yhaw biledee nudee negeechee huuli zawhrulagch naraa
Энэ муухай дарамтлагчийн ямар тэнэг нь өмөөрөөд байгаа юм бэ. Шорондоо очиж жангаа ид.
хохирогч нэртэй лалруудын үгээр хүний хувь заяаг шийдэж болохгүй ш дээ. Бид ямар нийгэмд амьдраад байнаа? 37 он уу? Энэ улс орон чинь шорон улс боллоо!!!!
Torolhiin yumiig yaj oorchildog yum be gej bi Bosoo sdanuudaas asuumaar bna,Oorchlood ogbol mash ih bayarlah san.Oorchilj boldiim bol ta nar margash s ehleed erchvvdtei unt daa chadah uu.
Bosoo hoh mongol mongoldoo heregtei ajil hiij bgaa Iim zaluus mongold heregtei I
Bosoo hoh mongol mongoldoo heregtei ajil hiij bgaa Iim zaluus mongold heregtei I
Bosoo hoh mongol mongoldoo heregtei ajil hiij bgaa Iim zaluus mongold heregtei I
Bosoo hoh mongol mongoldoo heregtei ajil hiij bgaa Iim zaluus mongold heregtei I
ГАНХУЯГЫГ СУЛАЛ, СУЛАЛ,СУЛАЛ.
Бузар гомоо гэх хүмүүсийг буудан алах хэрэгтэй
Ярьж байгаа юм нь ямар ч мэдлэггүй.Хэдэн мэдлэггүй догшин омогтой залуусын уур хилэн дээр эх орон гэж үг хэлж асааж өгөөд бусдыг шантаажилдаг шимэгчид.Өнөөдөр монгол улс ганцаараа энэ эх дэлхий дээр оршдоггүй шүү.Нээлттэй боловсон хариуцлагатай мэдлэгтэй залуучуудын орон болох ёстойгоос эд нар шиг мэдлэг муутай иргэдийг хөөргөж, өөрсдийн өчүүхэн үзэл бодлоо тулгаж эх оронч нэрээр оромж хийсэн аймшгийн бүдүүлэг юмнуудын орон болох ёсгүй.Эд нар бага сургууль эртээ хичээл ном гэж мэдэхгүй хачин балиар идэмхий, дээрэлхүү хүчээр юмыг шийддэг иймэрхүү л хүүхдүүд явсан байгаа...
Egchiinxee xubtsasiig omsson. Muusain yumnuudad xunii erx yarij yadgiiin EREGTEI xun bur tergiin alba xaalgadag bolguul taarna jiremsen emiin sheesnii gazraas tsaash yabj uzeegui yumnuudiig er xun shig bolgox xeregtei udam samuurxad uls samuurch exelneee ulsiin daraa bolson undserxeg uzel xeregtei
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Ene Sollongo gej gej nuhur hediin too be? Gudmand tasrval chamaig tui gen nulmis bolno.hugiin hogiin organa uu chi!!
Yu gd hutsatsgaagaaf bgaa ym ta nar bidnii ur huuhdin toloo l ywdag humuus bi edgeer humuusig demjij bna
Бусдыг ялгаврлан гадуурхах бол гэмт хэрэг.Өнөөдөр хүйсээр нь бэлгийн чиг хандлагаар нь ялгаврлан гадуурхаж байгаа бол маргааш шашин шүтлэгээр нь нөгөөдөр эрхтэн дутуугаар нь эсвэл өвчнөөр нь нөгөөдрийн маргааш тарган туранхайгаар нь үзэн ядаж гадуурхах болно.Хүний хувь тавилан хүссэнээр болох биш магадгүй маргааш танай хүүхдийг сургуульд нь эсвэл нийгмээрээ аль нэг асуудлаар нь ялгаврлан гадуурхаад ирвэл яах вэ гээд өөр дээрээ төсөөлөөд үзээрэй.Үзэн ядалтын үр дүн нь өөрийн үр удам дээр эргэн ирдэг үйлийн үрийн хууль бий гэх.....
Уйддымуу?яадын ....снүүд чинь.ууртай байна.майна чхшг...муусайн дээрэмчид
Украины хас тэмдэгтэй фашист туг барьсан залуучууд эх оронч ундэсниий узэлтэн гэж анхандаа гарч ирсэн Улмаар Майданы уеэр иргэд руу буудаж Донбассд алаан хядаан дээрэм тонуул хийж жинхээ фашист болсон шуу Газар нутгийнхаа толоо соелтой хуулийн хурээнд мэргэжлийн хумуусийн удирдлага дор торийн байгууллагатай сорголдож биш хамтарч ажиллавал олон нийт зовоор ойлгоно
Энэ хумуус Монголынхоо нэрийг бодоорой НУБ ын хуний эрхийн байгууллага хас тэмтэг зуусэн монголын фашист далуучууд гадаадын иргэд руу дайрч танзайрдаг ялангуяа хятадуудыг ялгаварлан гадуурхдаг тухай сонсгол болсон шуу НУБ болон Барууны улсууд трансжендерийниэрхийг хамгаалдаг Наад уйл явдал чинь монголыг оу ын байгуллагад дахин муухай харагдуулах бас нэг сэдэв болох бий
Битгий солиор муусайн шантаажчид.
Бидний үр хүүхдийн төлөө ирээдүйн хойч үедээ үлдээх газар шороотой эх орныг маань бүрэн бүтэн байлгах гэж үргэлж тэмцдэг та бүхнийгээ үргэлж дэмждэг шүү сайныг үргэлж муу дагаж дарж явдаг юм хэн юу гэх нь хамаагүй цаашдаа эн чигээрээ эх орныхоо төлөө тэмцээд байгаарай ард түмэн чинь та бүхэнтэй хамт шүү
Ajil hiij amidartsgaa, bosoo huh boovnuudaa
Энэ сөрөг постууд дандаа гомонууд. Босоо гомо хоёрын хооронд дайн дэгдэж байгаа мэт боловч ард түмэн олигархиуд хоёрын хоорондох дайн шүү
эх оронч гэж худлаа мулт үсрэхээ болио та нар
байнга л хүн дарамталж байдаг хогнууд ш дээ арчаагүй гарууд зөв амьдар тэнэгүүдээ
ene guzeenuud xun daramtaldag gej yu bnaa. dandaa bolobsrolgui xulgaichyyd
Muu vxej dald orson lalriin gaj xvistngvvdes bolj eh orniihoo toloo dugrdg xvniig xorij shalgn gdg baij bolhu en xogin gaj nowsnnudig xaa tasrsan gazarn nvdej baiy
Наад трансуудаа бас давхар шалгах хэрэгтэй юм биш үү биеэ үнэлчээд дараагаар нь түүнийгээ бичлэг болгон баримтжуулаад түүнийгээ ар гэрт нь үзүүлнэ гээд байдаг жинхэн шантаач хийгээд байгаа нөхдөө мөн адил шалгах нь зүйтэй байх.
Муу сайн саармаг хүйстнүүдээс болж эх оронч залуус маань хоригдох ёсгүй
Ene teneguudiig shalga ,ymar munguur sanhuujeed baidag ym be
Босоо хөх Монгол бүлгэмийнхэн хэзээнээс эх орон газар шорооныхоо төлөө явсан. Тэднийг мохоох гэсэн Дэлгэрсайхан гишүүн мэт хүмүүс хонгилын шүүрч цагдаа нараа ашиглаж энэ бүр асуудалд нөлөөлж байгаа юм биш үү
Эдгээр хүмүүс гэр орон үр хүүхдүүдээ зарцуулах мөнгнөөсөө талын эх орон газар шорооо ард түмнийхээ төлөө зарцуулдаг нь үнэн яагаад үнэнийг хэлж ярьж байгаа хүмүүс нь нийгмийн муу муухай нэгэн болж харагдах ёстой юм арай л шудрага бус санагдахгүй байна уу? Г.Ганхуягийг суллахыг шаардаж байна
Хаанаас яаж санхүүждэг болохыг нь шалга тэгээд наад муусайн чинь үнэнд гүйцэгдэнэ Галзуу Ганхуягийн ар тал нь дандаа шүүгч прокурор байгаа удахгүй суллагдана биз