ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Өнөөдөр 2019.09.30. Энэ оны 273 дахь өдөр. Он дуусахад 92 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 47 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 25 градус, үүлшинэ.

Өнөөдөр Олон улсын орчуулагчдын өдөр. Тэгвэл дэлхийн улс орнуудаас өнөөдөр Польшд Хөвгүүдийн өдөр бол Ботсванд Тусгаар тогтнолын өдөр, Канадад Улбар шар өнгийн цамцны өдөр аж.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Германы био физикч, Нобелийн шагналт Иоханн Дайзенхофер, Мексикийн зохиолч Лаура Эскивель, Америкийн жүжигчин Эрик Штольц, Голландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Франк Райкард, Италийн жүжигчин Моника Беллуччи, Францын жүжигчин Марион Котийяр, хөлбөмбөгч Оливье Жиру, Нидерландын авто уралдаанч, “Формула-1”-ийн нисгэгч Макс Ферстаппен нар юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1938 оны энэ өдөр Мюнхенд Герман, Их Британи, Итали улс Судети мужийг Германд өгөх тухай зөвшилцөл байгуулжээ.

1948 оны энэ өдөр “Ми-1” нисдэг тэрэгний анхны чөлөөт нислэг болов.

1965 оны энэ өдөр Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос тангарагаа өргөжээ.

1980 оны энэ өдөр Израилд шинэ валют шекель гарчээ.

1991 оны энэ өдөр Жан-Бертран Аристидыг төрийн эргэлтээр Гаити улсын Ерөнхийлөгчийн суудлаас буулгав.  

2009 оны энэ өдөр Европын холбооны комисс Өмнөд Осетын дайныг Гүрж улс эхэлсэн гэх дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ Оросыг хангалттай хариу арга хэмжээ аваагүй, зөрчилдөөнийг өдөөсөн гэж буруутгасан байна.

2015 оны энэ өдөр ОХУ Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр гэр, байшингийн суурь тавих, тангараг өргөхөд таатай. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top