Гишүүд АЛБАЖААГҮЙ ЦААСАН ДЭЭР гарын үсгээ зурцгаажээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Төрийн эрхийг зурж, төрийн хувь заяаг шийдэж байгаа эрх баригч намын зарим гишүүн УИХ-ыг тараах албан бичигт гарын үсгээ зурж эхэлсэн. Хамгийн сүүлд УИХ-ыг тараах албан бичигт 49 гишүүн гарын үсгээ зурсан гэх албан бус ч мэдээлэл бий. Харин тэд хэн гэдэг гишүүний албан бланк дээр гарын үсгээ зурсан нь тодорхойгүй, нууц хэвээр байгаа юм. Олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр УИХ-ыг тараах саналыг эрх баригч намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргаж, өөрийн албан бичигтэй бланк дээр гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэж мэдээлсэн байдаг. Харин энэхүү мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үгүйсгэсэн. Тэрбээр "Би УИХ-ыг тараах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулаагүй. Би огт оройлж оролцоогүй. Оролцох ч ёсгүй. Надад тодорхой мэдээлэл алга, мэдэхгүй" гэх тайлбарыг өгсөн билээ. 

Тэгвэл УИХ-ыг өөрсдөө хариуцлагаа хүлээж, тарах ёстой гэх саналд нэгдсэн гишүүд албажаагүй цагаан цаасан дээр гарын үсгээ зуржээ. Өөрөөр хэлбэл, гишүүд цагаан цаасан дээр гарын үсгээ зурсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Харин эх сурвалжийн мэдээлэл үнэн болохыг зарим гишүүн нотолж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Хэн гэдэг гишүүний албан бланкыг мэдэхгүй ч хоосон цагаан цаасан дээр гарын үсгээ зурсан, намайг гарын үсгээ зурахад тав, зургаан гишүүн зурсан байсан харагдсан" гэж ярьсан байдаг. Ганц Х.Болорчулуун гишүүнээр зогсохгүй УИХ-ыг тараах бичигт гарын үсгээ зурсан бусад нь хэний албан бланк дээр гарын үсгээ зурснаа мэдэхгүй, цагаан цаасан дээр л гарын үсгээ зурсан гэдгийг хэлж байна. 

УИХ-ыг өөрсдөө хариуцлагаа хүлээж, тарах ёстой гэх саналд нэгдсэн гишүүд албажаагүй цагаан цаасан дээр гарын үсгээ зуржээ. Энэхүү мэдээлэл үнэн болохыг зарим гишүүн нотолж байгаа юм

Харин одоогийн байдлаар УИХ-ыг тараах эсэх асуудал намын түвшинд албан ёсоор хөндөгдөөгүй гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярьсан. Тэрбээр "УИХ тарах нь зөв гэж үзвэл энэ асуудал яригдана. Намын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдаж, асуудлаа ярина. Энэ асуудал огт яригдаагүй учраас намын Удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд яригдах боломжгүй. Надад гишүүдийг дуудаж, УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурахыг шаардсан зүйл байхгүй. Харин санал гаргасан гишүүд өөрсдөө намын удирдлагуудтай уулзаж, ярилцаж байгаа мэр сэр асуудал бий. Тэдний хэлж ярьж байгааг сонсох, дүгнэх үүрэг нь надад бий. Одоо бол сонсох түвшинд л байна" гэх байр суурийг илэрхийлсэн билээ. 

Нөгөө талаараа өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар УИХ-ыг тараах эсэх асуудлыг хөндөж, гишүүдийн хооронд маргаан дэгдсэн гэдгийг эх сурвалж өгүүлэв. Зарим хэвлэлд мэдээлснээр бүлгийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Г.Занданшатар аа, УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү. Ард түмэн миний үгийг сонсоно” гэж ярьсан талаар бичжээ. Энэ мэт маргаан, улс төрийн нөхцөл байдлаас үүдэж гишүүдийн гарын үсгээ зурсан УИХ-ыг тараах бичиг гацаж, хэзээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байдалд оржээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Привет (66.181.182.120) 2019 оны 09 сарын 30

УИХ ТАРАХГУЙ ТАРЖ ЧАДАХГУЙ ХУРЭЛСУХИЙН АРД ТУМЭНД ТААЛАГДАХ ЭЭЛЖИТ ШОУ

0  |  0
үзмээчинь(202.9.43.161) 2019 оны 09 сарын 30

нэг кинон дээр богд хаан би юун дээр тамга дарчихав аагээд мангуурч суудаг даа. болорчулуун гэж дорнодын нэг арчаагүй тэнэг лалар ямар цаасан дээр нэрээ бичсэнээ санахгүй байна гэнэ. муу илжиг толгойт мал чинь.

0  |  0
Top