Д.Тогтохсүрэн: Хоригийн асуудлаар Ерөнхийлөгчтэй өөртэй нь уулзана

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.09.30/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан хоригийг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлэг сая хуралдаж дууслаа. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.09.30/ хаахаар тохирлоо. Маргааш намрын ээлжит чуулганыг нээнэ. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. АН-тай зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхантай уулзах шаардлага байгаа. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа болохоор зөвшилцөх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзлээ. Ингээд хоригтой холбоотой асуудлаар үргэлжлүүлэн зөвшилцөхөөр болж байна. Хоригийн асуудал хуулийн хугацаанд тав дахь өдөр дуусгавар болно. Тэрнээс өмнө зөвшилцөх, буцаад бүлгээрээ хэлэлцэх шаардлагатай" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0

Top