УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.09.30/ хаахаар болжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хуралдаанаар ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр хааж, маргааш 2019 оны намрын ээлжит чуулганыг нээх нь зүйтэй гэж үзлээ" гэх мэдээллийг өглөө.

УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтыг 15.00 цагт товлоод байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top