Намрын ээлжит чуулганыг 10.00 цагт нээнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр /2019.10.01/ 10.00 цагт нээнэ. Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг 30 орчим томоохон хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тав, УИХ-ын байнгын хороодоос 47, УИХ дахь МАН-ын бүлгээс 14, УИХ дахь АН-ын зөвлөлөөс 23, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нараас 15 санал ирүүлсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн таван саналын гурвыг нь, УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн 14 саналын 10-ыг нь, УИХ дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн 23 саналын гурвыг нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нараас ирүүлсэн 15 саналын тавыг нь хассан байна. Монгол Улсын Засгийн газраас 82 санал ирүүлснээс долоон төслийг нь буцаасан билээ. 


ТЭГВЭЛ 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.  

1. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль

2. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай

3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай

4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

5. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл

6. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл

7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл

8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл

9. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

10. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

11. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

12. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

13. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

14. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

15. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

16. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

17. Гэр бүлийн  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

18. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

19. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

20. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

21. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

22. Өмгөөллийн тухай хуулийн төсөл

23. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

24. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл

25. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

26. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

27. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл

28. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

29. Бусад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top