Энэ онд гал түймрийн улмаас 46 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Энэ он гарсаар эхний есөн сард улсын хэмжээнд 3274 удаагийн ахуйн гал түймэр гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 46 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 1302 гэр, орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 913 хүний амь аварч, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 44 хувиар буурчээ. Харин нийслэл хотод нийт 2192 удаагийн гал түймэр гарч, 3.3 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1082 удаагийн гал түймэр гарч, 4.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top