“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг ЗУРГААН САРААР сунгалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон билээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг хяналтад авч, онцгой дэглэм тогтоосон байдаг.

Тэгвэл өнөөдрийн /2019.10.01/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгах шийдвэрийг гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top