Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тэгвэл хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр гадагшаа явж суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Сэтгэгдэл ( 0 )