Монгол Улсад ирэх 11 дүгээр сарын 22 хүртэл явагдах 59 дэх удаагийн “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2019” нээх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.10.02/ боллоо. Ёслолын ажиллагаанд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл (ННМЭ), «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэг, Оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл (ОЭОНБЗЗ)-ийн удирдлага, ажилтан, Монгол Улсын нийслэл хотын сургуулийн байгууллага, үйлдвэрийн газар, байгууллага, монголын нийслэлд амьдарч буй оросын эх орон нэгтнүүд, бидний анд нөхөд болох Улаанбаатар хотын оршин суугч нарын төлөөлөл оролцох юм.
“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд-2019”-ийн үргэлжлэх хугацаанд маш олон арга хэмжээ Улаанбаатарт төдийгүй Завхан, Ховд, Орхон аймгуудад зэрэг явагдана.
Олон арга хэмжээний дотроос Санкт-Петербургийн “Урлагийн элч” хөгжмийн ордны цөөхүүл тоглолт, UBS телевиз, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран явуулсан «Наша песня» телевизийн уралдааны Гала-концерт, мөн дахин сэргээж MNB телевизтэй хамтран явуулсан орос хэлний мэдлэгтнүүдийн дунд явуулдаг “Бид Артек явна” нэвтрүүлэг зэрэг арга хэмжээнүүд онцгой байр суурийг эзлэх юм.
11-р сарын 6-12 өдрүүдэд Монголд Орос киноны «Русский ренессанс» наадмыг зохион явуулахаар төлөвлөж байна. Мөн Найрамдлын өдрүүд Завхан, Ховд, Орхон аймгуудад явагдана.
Найрамдлын өдрүүдийн хүрээнд ОШУСТ, ННМЭ-ийн төлөөлөгчдөөс бүрдсэн баг Монголын хэд хэдэн аймгуудад орос хэл, соёлын баяр, монгол сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, дуу шүлгийн уралдаан, зөвлөлт оросын сургууль төгсөгчдийн уулзалт зэрэг явуулын арга хэмжээг зохион явуулна. Монголын их дээд сургууль, ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн салбаруудад Орос хэлний Долоон хоног, Арван хоног, төрөл бүрийн уралдаан, асуулт хариултын уралдаан, орос монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бага хурлууд зохиогдох юм. Мөн “Найрамдлын солонго” Наадам, “Орос-Монголын залуучуудын цом” АСК болон бусад арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөж байна. “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” 11-р сарын 22-нд том хэмжээний баярын тоглолтоор дуусгавар болно.
Сэтгэгдэл ( 0 )