ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Өнөөдөр 2019.10.03. Энэ оны 276 дахь өдөр. Он дуусахад 89 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 52 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 6 градус, үүлшинэ.

Өнөөдөр ХБНГУ-д Германы нэгдлийн өдөр бол Өмнөд Солонгост Үндэсний сангийн өдөр, ОХУ-д Дотоод хэргийн яамны ажилтан, албан хаагчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Америкийн дуучин Линдси Бакингем, Оросын кино найруулагч Александр Рогожкин, Америкийн рок хөгжимчин Томми Ли, дуучин Гвен Стефани, Кевин Скотт Ричардсон, Их Британийн жүжигчин Лина Хиди, Канадын жүжигчин Нив Кэмпбелл, Шведийн хөл бөмбөгч Златан Ибрагимович, жүжигчин Алисия Викандер, Хятадын уран гулгагч Зинь Боян нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1965 оны энэ өдөр БНМАУ-БНУАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурж байв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1932 оны энэ өдөр Ирак Их Британиас тусгаар улс болжээ.

1938 оны энэ өдөр хойд хөршийн Пермь муж байгуулагдав.

1942 оны энэ өдөр “Фау-2” пуужинг анх удаагаа амжилттай хөөргөжээ.

1945 оны энэ өдөр Дэлхийн үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдсан байна.

1952 оны энэ өдөр Их Британи анх удаагаа цөмийн зэвсэг туршжээ.

1987 оны энэ өдөр Канад болон АНУ чөлөөт худалдааны гэрээ байгуулав.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна гэж дорнын зурхайд буужээ. Могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, лус тахих, хагалгаа хийлгэхэд сайн. Харин мод суулгах, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top