Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Тэрбээр "Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан гацааж болохгүй. Гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсэж байна" гэх тайлбарыг өгсөн байдаг.
Тэгвэл түүний оронд тус штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлжээ. Улмаар өнөөдрийн /2019.10.03/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар бригадын генерал Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилохыг олонх дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэх юм.
Д.Ганзориг нь 2003-2008 онд ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд референт, 2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч, бодлогын хэлтсийн дарга, 2014 оны арваннэгдүгээр сараас ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга албан тушаалд ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )