Путин Меркель, Штайнмайер нарт баярын мэнд хүргэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нарт Германы нэгдлийн өдрийн баярын мэнд хүргэжээ. “Германы нэгдэл бол Европт хүйтэн дайн дууссаны илэрхийлэл болсон түүхэн үйл явдал. Мөн манай хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал юм” гэж Путин цахилгаандаа өгүүлсэн талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Путин мөн Орос, Германы хамтын ажиллагааны хөгжил цэцэглэлт нь ОХУ, Герман болон Европын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

ХБНГУ-д өнөөдөр Нэгдлийн өдөр юм. Путины өмнө Беларусийн Төрийн тэргүүн Александр Лукашенко ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт Германы Нэгдлийн өдрийн баярын мэндчилгээ илгээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top