ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

Өнөөдөр 2019.10.04. Энэ оны 277 дахь өдөр. Он дуусахад 88 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 6 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Олон улсын амьтдын өдөр. Мозамбикт өнөөдөр Эв найрамдлын өдөр бол Лесотод Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Швейцарийн химич, 2002 оны Нобелийн шагналт Курт Вютрих, Америкийн зохиолч Энн Райс, мөн тус улсын Оскарын шагналт жүжигчин Сьюзан Сарандон, Австрийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кристоф Вальц, Оросын алдартай программист Евгений Касперский, Америкийн жүжигчин Алисия Сильверстоун, Орос, АНУ-ын дуучин, “Тату” хамтлагийн дуучин байсан Лена Катина, Америкийн жүжигчин Дакота Жонсон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

2010 оны аравдугаар сарын 4-5-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний VIII уулзалтад оролцож байв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1958 оны энэ өдөр Лондоноос Нью-Йорк руу тийрэлтэт онгоцны анхны тогтмол нислэг эхэлжээ.

1991 оны энэ өдөр ЗСБНХУ-ын Прибалтийскаас бусад бүх бүгд найрамдах улс эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж байв.

2000 оны энэ өдөр алдарт шүүх Жон Ленноныг хөнөөсөн этгээдийг хэргээ урьдчилан төлөвлөсөн байсан гэж үзэж, хугацаанаас нь өмнө суллахаас татгалзжээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна гэж дорнын зурхайд буужээ. Морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүүхэд үрчилж авахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top