Польшийн цагдаагаас 69 биш 43 дипломатчийг эрэн сурвалжилж байгаа гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн мягмар гарагт Польшийн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа Монгол Улсын 69 дипломатчийн нэрийг ил болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэлийг  эргүүлэн татахаар Ерөнхийлөгчид хандсан. Польшийн цагдаагийн газраас гаргасан 69 иргэнээс 43 нь одоог хүртэл эрэн сурвалжилж байгаа мэдээлэл гарсан. Хоёр улсын цагдаагийн газар хамтарч ажиллаж байна. Хилийн чанадад суугаа төлөөлөгчдийн газруудын ажилтнуудаас шээсний шинжилгээ авч, хар тамхи хэрэглэсэн эсэхийг шинжилдэг. Одоогоор дипломат албанд ажиллаж байгаа хүмүүс хууль бус наймаанд оролцсон зүйлгүй. Гэхдээ нэр холбогдсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байгаа” гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.183.111) 2025 оны 03 сарын 13

ГХЯам ХЭДЭН ХҮНТЭЙ ВЭ ????? 43 ХҮН ГЭДЭГ НЬ ХЭДЭН ХУВИЙГ НЬ ЭЗЭЛЖ БАЙГААМ БОЛОО ??????

1  |  0
Zochin(202.9.42.201) 2025 оны 03 сарын 13

1 байсан ч их байна

1  |  0
zochin(59.153.113.24) 2025 оны 03 сарын 13

43 hers

1  |  0
Close menu