Америкийн жүжигчин Жэймс Франко болон түүний жүжиглэх урлагийн сургуулийн найзыг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгажээ. “The New York Times”-д мэдээлснээр тэдний эсрэг гомдлыг уг сургуулийн хоёр эмэгтэй оюутан гаргасан байна. Хэрэг Лос-Анжелесын тойргийн шүүхэд шилжжээ.
Бүсгүйчүүдийн ярьж байгаагаар тэд ур чадвараа хөгжүүлж, карьер хөөхөөр уг сургуульд ирсэн ч жүжигчин Жэймс Франко болон түүний сургуулийн ажилтнууд хоёр сурагчийг бэлгийн харилцаанд урин дуудсан киноны зураг авалтад оруулжээ.


Сэтгэгдэл ( 0 )