ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Өнөөдөр 2019.10.07. Энэ оны 280 дахь өдөр. Он дуусахад 85 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 58 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 8 градус, үүл багасна.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Лаост Багш нарын баярын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Австралийн зохиолч Томас Кенилли, Английн уран гулгагч, олимпын аварга  Жэйн Торвилл, Америкийн жүжигчин Дилан Бэйкер, Английн дуучин Сэм Браун, Америкийн дуучин, жүжигчин Тони Брэкстон, Оросын хөлбөмбөгч, хаалгач Руслан Нигматуллин, Японы дуучин, жүжигчин Тома Икута, Америкийн уран гулгагч Жан-Люк Бэйкер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1958 оны энэ өдөр Сири болон Египет улс нэгдсэн засгийн газар байгуулжээ.

1966 оны энэ өдөр ЗСБНХУ-аас бүх хятад оюутныг гаргав.

1975 оны энэ өдөр ЗСБНХУ, Бүгд найрамдах Ардчилсан Герман улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

1988 оны энэ өдөр Ригад 1940 оноос хойш анх удаагаа Латвийн төрийн далбаа сүндэрлэв.

2001 оны энэ өдөр АНУ Афганистанд цэргийн ажиллагаагаа эхэлжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин эрдэнийг гадагш өгөхөд муу. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top