УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2019.10.07/ боллоо.
Хуралдаанаар цаг үеийн дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, шахмал түлштэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбат "Засгийн газрын шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байгаа шахмал түлшний хэрэглээний асуудалд онц байдал үүсэх магадлал өндөр боллоо. Хүний амь нас хохирсон үйлдэл гарч байна. Цаашид иргэд олноороо угаартаж нас барах магадлал өндөр болж байна. Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдлээ. Шахмал түлшний хэрэглээний асуудалд шинжилгээний байгууллага дүгнэлтээ гаргасан ч эргэлзээ төрүүлж байна. Засгийн газар бодлогогүй, үргэлэн маш олон зардал гарсан. Хэдий тийм ч шахмал түлш нь иргэдийн санаанд хүрсэнгүй. Энэ асуудлыг маш хурдан цэгцлэх ёстой. Стандартыг хангаж ажиллах, шахмал түлшний чанарын үзүүлэлт үнэн зөв байсан эсэх тодорхой мэдээлэл олон нийтэд алга. Иргэдэд чиглэсэн санамж, зөвлөгөө ч хангалттай биш байсан" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 9 )
сонгууль ойртохоор улс төржих ужиг өвчин улс төрчдөөд сэдэрчээ. Улс төрд шууд хамааралтай шууд хамааралгүй асуудал гэж бий шүү Эрдэнэбатаа. Ард Иргэдэд өөрийн хариуцлага гэж асар их үнэ цэнтэй асуудал байгаа шүү.
Шинэ түлшний хувьд улс төржүүлэх хэрэггүй. Иргэд бид аюулгүйн зааврыг сайтар хангаж түлэх ёстой. Утаанаас салахын тулд ямар нэг ажил хийх л ёстой. Улс төрчид энэ асуудлыг биш өөр хийх ёстой ажлаа л сайн хий. Хүн бүр хариуцлагатай байж утаанаасаа салмаар байна. Өөр улс төржилт үнэндээ хэрэггүй ээ
ene muu luivarchin obgon urgelj xortoi arxiar yaj xun allaa uzliin tsarai zustei urvagch obgon dald or
Энэ өвөл утаа буурчихвал яанаа. АН-ынхаан. Угаартах асуудал бол хэрэглэгчдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Түлшинд байсан бол одоо хэдэн мянгаараа угаартах байсан.
шахмал түлшний асуудлыг улстөржүүлж болохгүй болов уу.Сайн шинжилж,хэрхэн хэрглэх тухай зөвлөлгөө өгөх хэрэгтэй. Эрдэнэбат гишүүн тун овсгоотой хөдөлж байна зайлуул.Одоогийн засгийн газрын хийж байгаа ажлыг харлуулж болохгүй.Өөрөө юуч хийгээгүй байж бүхнийг хар талаас нь авч үздэг ийм эрхэмүүд зайлвал таарна.
Чи дут юу ч хийхгүй байж
zuw shte ingej olon hun ugaartaad ch ymuu hordood nas baraad bhad zuw shv de
Энэ бол ийм юмыг юу гэж ашиглахгүй яахав. Шинэ түлж мань хүний орлогыг агшаасан байж ч магадгүй.
ан- гэх луйварчид үймүүлэх ажлаа олж дээ.