МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг тасралтгүй хэлэлцэх нөхцөл бүрдэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.10.07/ ээлжит хуралдаанаа хийжээ.

Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Олонхийн бүлэг Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байна. Энэ ч хүрээнд Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан. Зөвшилцөх Ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байна. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг тасралтгүй хэлэлцэх нөхцөл бүрдэж байна" хэмээн онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top