Ө.Энхтүвшин: Нүүрсээ түлэх, эсвэл өөр арга хэмжээ авах хэрэгтэй

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

НЭГ СЭДВЭЭР - ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ

Сайжруулсан шахмал түлшинд угаартаж, зургаан иргэн нас бараад байна. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, дараах тайлбарыг авлаа.  


-Шахмал түлш хэрэглэсэн зургаан иргэн угаартаж амиа алдлаа. Үүнд Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 

-Тоо, баримт зөрөөд байна. Зарим нь 16 хүн нас барсан гэж мэдээлсэн. Одоогийн байдлаар зургаан хүн нас барсан. Өнгөрсөн шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Хамгийн эхэнд тоо, баримт өгч байгаа хүмүүс үнэн, бодит мэдээлэл өгч, нэгдсэн мэдээлэлтэй болмоор байна. Ингэхгүй бол олон түмэнд хүнд тусна. Өнөөдрийн байдлаар гурван лаборатори шинжилгээний дүн гарсан. Шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс гурван улсад дээжийг нь шинжилгээнд явуулсан. 

-Яг хэзээ явуулсан юм бэ. Ямар, ямар улсад дээжийг нь явуулав?

-Өмнөд Солонгос, Хятад, Орос улс руу явуулсан. Тэр шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь, шахмал түлшинд асуудал байгаа эсэхийг мухарлах хэрэгтэй. Хоёрдугаарт, түлштэй холбоогүй байвал шалтгааныг нь тодорхой болгох шаардлагатай. Хүн нас бараад байна шүү дээ, тэгэхээр асуудал байна гэсэн үг. Энэ асуудалд мэргэжилтнүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Тиймээс яг хордож, угаартсан айл, өрхийн түлшнээс дээж авч, шинжилгээнд өгнө. Тэгж байж түлштэй, эсвэл галлагаатай холбоотой эсэхийг нь тодорхой болгоно. Айл бүрээр нь тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Жишээ нь, тухайн айл ямар зуух хэрэглэж байсан. Энгийн, төслийнх гэдгээс нь эхлээд яндангаа хөөлсөн зэргийг нь тодорхой болгох хэрэгтэй. Өрх бүрт ажиллаж, тодорхой болгох үүргийг өгч ажиллаж байна. Нийт 92 хороонд тараад ажиллаж байна. Өдөр, шөнөгүй ажиллаж байна. 

-Гадагшаа явуулсан шинжилгээний хариу хэзээ ирэх юм бэ?

-Мэдэхгүй. Өнгөрсөн ням, даваа гарагт явуулсан. Аль болох хурдан ирүүлэхийг хөөцөлдөх үүргийг Элчин сайдын яаманд өгсөн. 

-Шахмал түлшний барьцалдуулагчийг гангийн үйлдвэрт ашигладаг нүүрсийг түлш болгосон. Энэ нь айл, өрхийн зуухыг хайлуулах эрсдэлтэй гэдэг зүйлийг зарим нь хэлж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Янз бүрийн л зүйл ярьж байна. Энэ бүхнийг мухарлах хэрэгтэй. Тэр талаас нь шинжилгээнд өгч, тодорхой болго гэдэг үүргийг өгсөн.

-Шахмал түлшийг үйлдвэрлэж эхлэхэд энгийн зууханд хэрэглэх боломжгүй гэдэг зөвлөмжийг мэргэжилтнүүд хэлж байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Тийм мэдээлэл бий. Хотын даргын захирамж гарсан гэж байна. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн өдөр нэг хүн ийм захирамж гарсаар байтал компанийн захирал нь бүх төрлийн зууханд таарна гэж хэлсэн гэдэг мэдээлэл ирсэн. Ер нь, би өөрийн тойрогтоо ажилласан. Чингэлтэй дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд ажиллаж үзсэн. Тэр шахмал түлж байгаа өрхүүдтэй уулзсан. Тэгэхэд төслийн зууханд ямар ч асуудал алга гэж ярьж байсан. Харин хүндрэлтэй зүйл нь ханан пийшинтэй айлд хүндрэлтэй гэдэг зүйлийг хэлж байсан. 

-Үнэхээр шахмал түлш ханан пийшинтэй айлд таарахгүй бол яах вэ. Цаашид ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?

-Зогсоох хэрэгтэй. Нүүрсээ түлэх, эсвэл өөр ямар нэгэн арга хэмжээ авах л хэрэгтэй. Энэ мэт тодорхой ажлыг хийж байна. 

-Шахмал түлшийг үйлдвэрлэхээсээ өмнө энэ бүх судалгаа, туршилтаа хийж болоогүй хэрэг үү?

-Дутуу л ажиллаж байна. Уг нь, судалгаа хийсэн. Туршиж үзсэн. Болж байна гэж дүгнэсэн. Гэхдээ дутуу л ажиллаж байсныг харууллаа. Өнөөдөр болж байгаа үйл явдал бэлэн байдлыг шалгачихлаа шүү дээ. 

-Одоо хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Энд хэн нэгэн өөрийгөө хамгаалж, зөвтгөх хэрэггүй. Хүний амь нас эрсдэж байна шүү дээ. 

-Өмнөд Солонгосоос зөвлөмж, мэдээлэл ирүүлсэн гэж сонссон. Шахмал түлштэй холбоотой яг ямар зөвлөмж, мэдээлэл ирсэн юм бэ?

-Тийм. БНСУ шахмал түлш хэрэглэж эхлэхэд адилхан зовлон гарсан юм билээ. Ард иргэдэд сургалт, мэдээлэл сайн өгөх, явуулах хэрэгтэй гэж илэрхийлсэн. 

-Нас барсан иргэдийн ар гэрт Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үү?

-Тэгнэ. Шат шатандаа авна. Хамгийн гол нь ахин хүний амь нас эрсдэх вий гэдэгт л санаа зовж байна. Онцгой анхаарч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.73) 2019 оны 10 сарын 10

салярк шиг юм үнэртдэг гэсэн хортой байж магадгүй

0  |  0
Зочин(150.129.141.105) 2019 оны 10 сарын 09

Тэнэг дахин бүү нэр дэьшүүл

0  |  0
ӨБ(66.181.161.38) 2019 оны 10 сарын 09

МИЕЭГОМБО САНДУЙ ГАНБААТАР НАРААС БОЛЛОО. СДА ЮМДАА

0  |  0
hurlee(103.10.23.89) 2019 оны 10 сарын 09

zaaval ersdel gargaj hun alj baih estoi yum uu.

0  |  0
buyanaa(103.10.23.89) 2019 оны 10 сарын 09

hunii amiar turshilt hiij yagaad ch bolohgui.utaand horddog baisan bol odoo unergui amtgui ongogui tiim utaand hordoh bolood baigaa yum bish uu

0  |  0
buyan(103.10.23.89) 2019 оны 10 сарын 09

ulsiin shadar said hun iim archaagui nadaas dor setgene gedeg sonin yumaa.tulshind asuudal baihgui ee.tuuniig shinjuulj yah yum.gol shataaj eheleh untrahdaa l CO yalgaruulaad baina.teriig l hemjih heregtei.gol ni unergui utaa shig ongogui maasag shuuj ogohgui geed sudalaachid heleed bna shuu dee

0  |  0
Бид(66.181.161.117) 2019 оны 10 сарын 09

Наад бооронхийлсог туухий нуурс чинь зугээр шахаа.Дутуу шатдаг учир угарын хий ялгаруулна.Хун алахаа зогсоо.

0  |  0
Irgen(203.169.50.251) 2019 оны 10 сарын 09

Gadnaas hot ruu orj ireh, ongotsoor buuhad utaa bish mortloo neg sonin uner unetteed baidag bolson shuu! Holbogdoh gazruud ene sejigtei uneriig anhaarch shalgaasai!!!!! Hotooroo hort hiind hordoh vii dee!!!!!!!!!!!

0  |  0
Зочин(139.5.217.111) 2019 оны 10 сарын 09

Оройд Баянхошуу Толгойт Яамрмаг 7 буудал Хайластын эцэс гэр хороололоор оглоо эрт орой явж хэмжилт хиигээч нэг биш унэр утаа байна шуу

0  |  0
11(59.153.87.195) 2019 оны 10 сарын 09

Shine yumand ersdel bna shvde

0  |  0
Зочинүүүүүүүүүүүү(31.28.234.252) 2019 оны 10 сарын 09

Энэ наль наль гэсэн эр *** зайлаачээ

0  |  0
Zochin(64.119.20.43) 2019 оны 10 сарын 08

M.Enhboldyn hunshdee! Ene nuhur chini.

0  |  0
Hanan piishingee bol(202.9.43.193) 2019 оны 10 сарын 08

Busad uls heregleed bolood baihad bolii gehshig .heneggui zangaa , zugeer gedegee l boli .t

0  |  0
Зочин(139.5.216.128) 2019 оны 10 сарын 08

Хэн нэгэнтэи хариуцлага ярих л естои сэдэв хунии амь нас эрсдлээ , Улс торжлоо гэж битгии бод . Хуитнии эрч чангармагц агаар мандал хор хиигээр дуурч бид химиин хороор амьсгалж баларах эрсдэл гарвал яах вэ .

0  |  0
Ээж(64.119.26.84) 2019 оны 10 сарын 08

Энэ хэдэн өвгөний хөрөнгийг хураагаад, төрөөс зайлуулах хэрэгтэй

0  |  0
1(103.26.192.114) 2019 оны 10 сарын 08

Энэ нь гал түлж ашигласан гэр хороололд амьдарч буй хүмүүсийн асуудал биш нийт Улаанбаатар болон ойр орчмын бүх хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд шууд хамааралтай учраас зах зээлээс маш яаралтай татаж авах хэрэгтэй. Өвөл болоогүй байхад 4 хүний амь үрэгдээд байхад галын зөвлөмж өгч байгаа нь маш хариуцлагагүй асуудал.

0  |  0
1(103.26.192.114) 2019 оны 10 сарын 08

Энэ нь гал түлж ашигласан гэр хороололд амьдарч буй хүмүүсийн асуудал биш нийт Улаанбаатар болон ойр орчмын бүх хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд шууд хамааралтай учраас зах зээлээс маш яаралтай татаж авах хэрэгтэй. Өвөл болоогүй байхад 4 хүний амь үрэгдээд байхад галын зөвлөмж өгч байгаа нь маш хариуцлагагүй асуудал.

0  |  0
иргэн(64.119.25.55) 2019 оны 10 сарын 08

судлах эрдэмгүйч гэлээ судлах хүнээ бэлтгэх аргаа ол! та зөвхөн тойргийн шадар сайд биш Монгол улсын шадар сайд биз дээ!\nТ.Цоодол

0  |  0
зөнөг(59.153.112.160) 2019 оны 10 сарын 08

Энхтүвшин чи хяналт тавих үүргээ маш хийсэн тиймээс эн тэргүүнд огцрох ёстой

0  |  0
эр хүн(202.21.108.158) 2019 оны 10 сарын 08

62 настай хүн нас барчихлаа... 6-хан хүн ш дээ л гэнэ. Өөртэй чинь нас чацуу хүн гэнэт ингээд байхгүй болчихоор юм бодогдохгүй байна уу ???

1  |  0
zochin(103.26.194.86) 2019 оны 10 сарын 08

shadar saydaa yu yariad baynaa? nuursee tulne ch gekh shig , tegeed bid utaandaa khordood yawj bayg uu? khelj buy zuyldee kharyutslagatay bay

0  |  0
мунхаг(124.158.124.185) 2019 оны 10 сарын 08

дарга болох өвчтэй м,ганбаатарыг төрөөс хөөх

0  |  0
Top