Л.Энх-Амгалан: Хоёр намын зөвшилцөл, түүний үр дүнг хүлээж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тавьсан хоригийг парламент хүлээж авсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас байр суурийг нь сонирхсон юм.

Тэрбээр  “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын 73 дугаар тогтоол хүчингүй болсон. Тэгэхээр хамгийн зөв шийдвэр нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг АН-тай зөвшилцөх юм. Хоёр Ажлын хэсэг ширээний ард сууж байж хоёр, гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд явах уу, эсвэл тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах уу гэдгээ шийднэ. Тиймээс Ажлын хэсэг дээр л зөвшилцөл, түүний үр дүнг хүлээж байна. Үүнээс шалтгаалж улс төрийн намууд ямар шийдвэр гаргах вэ, ирэх долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэрхэн хэлэлцэх вэ гэдэг нь шийдэгдэнэ” гэх байр суурийг илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top