ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Өнөөдөр 2019.10.09. Энэ оны 282 дахь өдөр. Он дуусахад 83 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 01 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 12 градус, үүлшинэ.

Өнөөдөр Дэлхийн шуудангийн өдөр. АНУ, Канадад Түймрээс урьдчилан сэргийлэх өдөр, Угандад Тусгаар тогтнолын, Румынд Холокостын хохирогчдыг дурсах үндэсний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Их Британийн телевизийн хөтлөгч, зохиолч, хөгжмийн продюсер Шэрон Осборн, Америкийн кино жүжигчин Майкл Паре, кино найруулагч, Оскарын хоёр удаагийн шагналт Гильермо дель Торо, Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон, Америкийн жүжигчин Шон Таро Оно Леннон, Оросын жүжигчин Егор Бероев, Шведийн хоккейч Хэнрик Зеттерберг, Америкийн шатарчин Уэсли Со нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас сөхвөл:

2006 оны энэ өдөр Хятадын “Лу Нэн” групп Монгол Улсад байгуулах нүүрсний цахилгаан станцын суурь, цахилгаан сүлжээний компани том хэмжээний улс дамнасан цахилгаан дамжуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. “Лу Нэн” групп Баян-овоо, Эрдэнэцогт, Цайдам-мөчир, Дэлгэрхаан зэрэг дөрвөн орд газрын уурхайн хайгуулын лиценз, олборлох эрх авч, төлөвлөгөө ёсоор Монгол Улсад дулааны цахилгаан станцын суурийг тавив.

-Мөн оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант улсад айлчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1943 оны энэ өдөр Таманийн арлуудыг чөлөөлжээ.

1965 оны энэ өдөр «Битлз»-ийн «Yesterday» дуу Америкийн хит парадыг тэргүүлэв.

1980 оны энэ өдөр Нобелийн утга зохиолын шагналыг Польшийн яруу найрагч Чеслав Милош хүртжээ.

2000 оны энэ өдөр Жон Ленноны бэлэвсэн эхнэр Йоко Оно Токиогийн ойролцоо нөхрийнхөө нэрэмжит музей нээв.

2006 оны энэ өдөр Хойд Солонгос анх удаагаа цөмийн зэвсэг туршжээ.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Энэ өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйлд сайн. Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top