ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Өнөөдөр 2019.10.11. Энэ оны 284 дэх өдөр. Он дуусахад 81 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 04 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 0 градус, үүлшинэ.

Өнөөдөр Олон улсын охидын өдөр. Мөн Олон улсын сонин зөөгчдийн өдөр юм. Дэлхийн улс орнуудаас Македонд өнөөдөр Хувьсгалын өдөр бол Башкортостанд Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн алдартнуудаас Америкийн жүжигчин Жоан Кьюсак, Шон Патрик Флэнери, Люк Перри, Жэйн Краковски, Английн жүжигчин Стивен Мойер, Австралийн жүжигчин Клаудия Ли Блэк, Азийн алдартай жүжигчин Такэши Канэширо, Оросын уран гулгагч, олимпын аварга Елена Бережная, Америкийн жүжигчин Мэттью Бомер, Францын хөл бөмбөгч Жереми Жано, Уругвайн хөл бөмбөгч Маурисио Викторино, Оросын цаначин Мария Садилова, Ирландын хөл бөмбөгч Шэймус Коулман зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1911 оны энэ өдөр Хятадад “Шинхайн хувьсгал” гарч, бослогын удирдагчдын хурлаар Хятад, Манж, Монгол, Төвд, Хотон угсааны улсуудаас бүрдсэн БНДундад Иргэн улсыг байгуулах шийдвэр гарчээ.

1966 оны энэ өдөр Соёлын тэргүүний ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн болж байлаа.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1922 оны энэ өдөр Ирланд улс Үндсэн хуулиа баталжээ.

1944 оны аравдугаар сарын 11-нд Тува ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орж байв.

1984 оны энэ өдөр Америкийн эмэгтэй сансрын нисэгч анх удаагаа задгай сансарт гарчээ. Кэтрин Салливэн “Челленжер” сансрын хөлгөөр ниссэн байна.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Хулгай дээрмийг номхотгох, сүм дуганыг сэргээх, өр дарахад сайн. Харин ургаа мод таслах, байшингийн суурь тавихад таагүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top