Ж.Батзандан юу ярьчихав аа?!

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

-Түүнд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, төрийн нууц задруулсан хэрэгтээ хариуцлага хүлээх эр зориг байгаа эсэхийг цаг хугацаа харуулах нь. Үгүй бол Ж.Батзандан минь юу л ярьчихав даа-

Өнгөрсөн цагт гаргасан Ц.Элбэгдоржийн алдааг өнөө цагт Ж.Батзандан давтах нь. Тэдний ялгаатай нь нэг нь санамсаргүйгээр, нөгөө нь санаатайгаар төрийн нууц задалсан явдал юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 1992-1996 оны хооронд парламентын гишүүнээр сонгогдож ажиллаж байхдаа төрийн нууц задалсан хэрэгт холбогдож байв. Түүнийг тухайн үед төрийн нууц задалсан гэх үндэслэлээр парламентын гишүүнээс нь буулгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Мань эр хууль, хяналтын байгууллагын үүдийг багагүй хугацаанд сахиж, эрх мэдэлтэй ах нарынхаа буянаар ч гэх үү гэмгүй үлдэж эргээд бүрэн эрхээ сэргээлгэж УИХ-ын гишүүн болж байсан билээ.

Тэгвэл Ц.Элбэгдоржийн энэ алдааг өнөө цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан давтах нөхцөлийг өчигдөрхөн бүрдүүлчихлээ. Ялгаатай нь Ц.Элбэгдорж санамсаргүй, мэдэлгүйгээр төрийн нууцыг задалж байсан бол Ж.Батзандан мэдсээр байж санаатайгаар төрийн нууцыг задалж орхих нь тэр. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр “УИХ-ын гишүүд өнөөдөр улсын нууц задлах гэж байна. Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ” гэв.

Түүнчлэн “Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” хэмээн мэдэгдлээ. Түүний ярьснаар бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүд нь “төрийн нууц” гэсэн тамгатай бичгийг төрийн нууц биш гэж үзжээ. Тиймдээ ч олон нийтэд мэдээлэх ёстой гэх шийдвэрт хүрсэн байна. Түүнийг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэв, төрийн нууцыг ч задалж орхив. Хэдийгээр мань эр төрийн нууц биш гэж үзсэн ч агуулга, хэлбэрээс нь үл шалтгаалж төрийн нууц гэсэн тамгатай бичгийг түмэн олонд задалж байгаа нь өөрөө бултах аргагүй гэмт хэрэг юм.

Учир нь, Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн тавдугаар хэсгийн 87 дугаар зүйлд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлс, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол 5-8 жилийн хорих ял оноохоор зүйлчилжээ.

Харин өнгөрсөн цагт төрийн нууц задалсан гэх үндэслэлээр Ц.Элбэгдоржийг парламентын бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгаж байсан бол өнөө цагт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түүнийх шиг хувь заяа хүлээж байна. Түүнд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, төрийн нууц задруулсан хэрэгтээ хариуцлага хүлээх эр зориг байгаа эсэхийг цаг хугацаа харуулах нь. Үгүй бол Ж.Батзандан минь юу л ярьчихав даа. 

Сэтгэгдэл ( 53 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн ялаасай(192.82.69.157) 2019 оны 10 сарын 18

Гэмт хэргээ төрийн нууцад хамруулдаг моод дэлгэрсэн юм бна л даа. Төрийн нууц гэдэг төртэй холбоотой үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх мэдээлэл л баймаар даа. Хүн дарамталж хэрэг хүлээлгэж хүний эрх зөрчиж байгаа гэмт хэрэг яахлаараа төрийн нууц болдог юм бэ. Ард түмнийг юу ч мэдэхгүй гэж доромжилдогоо болиоч, луйварчидаа

0  |  0
Shudarga tir(66.181.187.41) 2019 оны 10 сарын 18

Batzandan turiin nuuts bish luivarchidiin hiisen nuglee turiin nuureer halhalsan nuutsiig l ilchilsen bn sh dee. Neeh tur zasagtai um shig ”turiin nuuts” gej ireed l soliorch gene. Mongold luivarchidiin l tur bga sh dee.

0  |  0
Иргэн(66.181.161.42) 2019 оны 10 сарын 18

Бусдын асаасан гэрлийг бүү унтраа, Батзандан шиг зоригтой шударга ард түмний хүү байцгаая л даа. АМЖИЛТ

1  |  2
Зочин(202.55.188.42) 2019 оны 10 сарын 17

Солиот...

2  |  0
Луйварчин(203.91.115.52) 2019 оны 10 сарын 17

Болд, Батзандан хоёрыг төрөөс зайлуулах хэрэгтэй ард түмээээн

6  |  2
Батзандан лалар(203.91.115.52) 2019 оны 10 сарын 17

Лаларыг Монголын төрөөс зайлуул

3  |  1
Оспан баатар(203.91.115.52) 2019 оны 10 сарын 17

Батзанданд хариуцлага тооцох хэрэгтэй. Луйварчин худалч шизофрэн шдээ. Муу хүн өөдлөхгүй дээ. гэхдээ Цаазаар явуул

4  |  1
Зочин(192.82.65.173) 2019 оны 10 сарын 17

Би энэ хүнийг шударга гэж бодохгүй байна. Хийж байгаа зүйлс нь их зөрөх болсон. Уул нь шударга талдаа юм байна гэж боддог байлаа. одоо бол бусдын л адил гэж бодож байна. Давуу тал гэвэл аймар популист. Одоо бол хийж байгаа зүйлсийг нь харахад байр сууриа авч үлдэхэд чиглэсэн ашиг хонжоо харсан үйлдлүүд санагдаад байдаг болсон. Нэг л худлаа санагдаад байгаа.

11  |  0
1234(122.201.31.165) 2019 оны 10 сарын 17

харьд иэдээлэл өгдөг худалдагсадтай бүү зүйрлэ!! энэ хүн бол ард иргэд улс орныхоо төлөө хийж байгаа ажилаа хийж бна энэ зөв зөв зүйл нь өнөөдөр УС АГААР болж байна .Буруу зүйлүүдийг нь олон улс дүгнээд байна ,тэд(алуурчид тонуулчид урвагчид)далдлан нууж байна

1  |  10
Zochin(103.26.195.146) 2019 оны 10 сарын 14

Batzandan duu hkooloi noosoo teneg sanagsdag\nGehkdee ene udaa Zorigiin asuudlaar nuutslahk tam baigkgui il tid baihk tsag bolson\n

0  |  0
Herlentuya(99.203.17.234) 2019 оны 10 сарын 17

Bitgii bugs uhaarai zindaagiin sheesnuud

0  |  1
Шудрага(202.9.42.77) 2019 оны 10 сарын 17

Монголын төрд шудрага хүн байхгүйдээ сүүлийн 30 жилд одооч

3  |  0
Банзрагч(150.129.142.76) 2019 оны 10 сарын 17

Төрийн нууц гэдэгт эрх мэдэлтнүүд ийн БУСАРМАГ хэргийг нууж хадгалж хав дарж байдаг том хар авдар бололтой.Зальт аргаар төрийн эрхэнд гарсан олигархууд.Ард түмнээсээ нууж хааж хулгай зэлгий шудрага бусыг хийхээрээ төрийн нууцад ав.гэж өөрсөндөө зориулж хуульчилсан байдаг юмуу. Олон үйлдэл нь ингэж харагдаад байгаа шүү.

7  |  0
e(202.9.45.176) 2019 оны 10 сарын 13

hutswaaa lalarjamaanuudaa

0  |  0
гитлер(103.229.122.217) 2019 оны 10 сарын 17

Шударга дүр эсгэсэн шинэ цагийн Гитлер, багаахуул, муу хуурамч амьтан,

11  |  0
Zochin(202.9.42.15) 2019 оны 10 сарын 13

Turiin nuuts gesen ym ni erh medeltnuud uursdin hiisen huuli zurchsun \nhulgai hiisn uildle nuusniga nuutsin zereglel geed il garhdgui darsan uildel bdag biz dee

0  |  0
shydrag hun(66.181.161.12) 2019 оны 10 сарын 13

yls turchid nayamdorj terguutei nuhduud oroltsson bolhoor ilerhees aij nyyts bologchood bgaa bolhoos bish zohoin baigyyllaltai jiriin neg hun aminii hereg shuudeeODOO NYYTSLAH SHAARDLAG BHGUU

0  |  0
ТӨРИЙН ШОУЧИН(182.160.37.71) 2019 оны 10 сарын 17

НААДАХЬ ЧИНЬ ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ УЧРААС СОЛИОРЧ БАЙНА.ЕР НЬ БАТЗАНДАНГИЙН ХАЖУУД ЭЛДЭВ ЮМ ЯРИХ ТӨРИЙН НУУЦ ҮЗҮҮЛЭХ ЗЭРЭГ НЬ МОНГОЛЫГ ЦУСДАНА.ИЙМ Ч ХҮНЭЭР ТӨР БАРИУЛАХ ГЭЖ...НУУЦ ЮМ ЯРИХ БОЛ БАТЗАНДАН БОЛД ХОЁРЫГ ХӨӨГӨӨД ГАРГАЖ БАЙ.

10  |  1
зочин.(202.179.31.118) 2019 оны 10 сарын 18

Энэ ярьсан зүйл нь үхсэн элэнцгийн чинь төрийн нууц байдаг юм.

5  |  0
Bathuyag Yondon(202.9.42.168) 2019 оны 10 сарын 17

Ер нь энэ зандан яавч эрүүл хүн биш. Мэдрэл муутай хүнээр хууль тогтоолгох ...

8  |  1
Zochin(1.225.222.179) 2019 оны 10 сарын 17

Haha yu nuuts bhavdee naadah chini hamgiin turuund tsenher malgaigaa umsuuf alga bolno shdee

7  |  0
Zochin(1.225.222.179) 2019 оны 10 сарын 13

Haha yu nuuts bhavdee naadah chini hamgiin turuund tsenher malgaigaa umsuuf alga bolno shdee

2  |  0
Bud(211.36.146.50) 2019 оны 10 сарын 17

Mongnii tuluu neree baragsad

3  |  0
Zochin(66.181.176.121) 2019 оны 10 сарын 17

Hudaldagdsan setguulch min naadhiig chn toriin nuuts gdggui yum. Haraal idsen zuilsee toriin nuuts gdg neriin dor halhawchlah yostoi yu?

2  |  0
Иргэн(43.242.243.60) 2019 оны 10 сарын 17

Улс төрчдийн аллага нууцын зэрэглэлл хамаарагдах ёстой юмуу. Эрх дархтанууд өөрт таалагдахгүй хүнээ нухчихаад нууцад хамааруулаад л гүйцээ. Ийм улс манайхаас өөр байдаг юмуу

5  |  1
Кк(202.55.188.91) 2019 оны 10 сарын 18

Энд нууцлаад байх юм байхгүй тарийн нууцын дор хамаг муу муухай юм байдаг батзандан зоригтой байна зөв

8  |  0
зочин(49.0.218.233) 2019 оны 10 сарын 17

Зүгээр ажилаа хийлдээ энд тэнд дэмий балай юм яриад явах юм.\n\n

3  |  2
Иргэн(66.181.161.1) 2019 оны 10 сарын 17

Наад хүн чинь тухайн нөхцөл байдалд л тохируулан поп хийдэг хүн ш дээ баян-өлгий аймагт очоод оспан баатар гэж тэнд ярихгүй бол болохгүй байсан тэгээд баатар гэж ярьсан талаараа өөрөө хэлсэн хүмүүс шудрага хүний дүрд маш их дуртайг мэддэг тэгээд тэр дүрдээ үе үе тоглохоор нь ихэнх иргэд бараг нулмис дуслуулан хүлээж авч тэнэгтэх юм даа

9  |  2
hahahaha hahahahahah(185.39.141.46) 2019 оны 10 сарын 17

nymdorj ah ni zuvlusun bailgvi dee .... . nymdorj turiin nuuts . yarij bolohgvi sedev chalchij delgeed tvvniigee nuutsaas gargaj amjuulj baisan talaar ulaan nalaar enhbayr ilchilsen .. tvvn shig l yum bolj bn

3  |  0
Unen(202.55.188.37) 2019 оны 10 сарын 17

Ene 2 zadruulsan nuuts ni tenger gazar shig yalgaatai. Batzandangiinh bol huuhdiin togloom. Huzuugui luivarchiniih bol eleg 1tenguudee bolgoomjluulj ta narig mini tagzand bna shuu gsn msjig ugsun. Amar tom hereg .

1  |  1
Баска(202.9.44.8) 2019 оны 10 сарын 17

Шизотой хүн юуч яр;ж болно хуулинд хамаарахгүй

6  |  1
Nuuts(202.126.89.94) 2019 оны 10 сарын 18

Yum ni nuuts baidag yum

2  |  0
Zochin(202.126.89.94) 2019 оны 10 сарын 17

Yuniih ni nuuts baidag yum lalaruud bulhaigaa nuuh geed l zobj bna ene Torbat gej holsnii buunii nohoi yu hutsaad baigaa yum

1  |  0
Зочин(79.98.213.82) 2019 оны 10 сарын 17

Сонгууль дөхөөд ирэхээр Батзандан, Болд Аюурзана мэтийн алай салбадайнууд жинхэнэ шудрага хүний дүрд тоглоцгоож байна даа. Батзандан ах нараа албан тушаалд томилуулсанаа ярихгүй мөртлөө хүн хүн рүү үсчидэгээ больж үз. Чамайг жагсаал цуглаанаар баяжсаныг хүн бүр л мэдэж байгаа . УИХ-д суух гэж улайран тэмцэж байгаа, журмын нөхдөө элдвээр хэлж дэвсэлж байгаа энэ үйлдэл чинь хэзээ нэгэн цагт та 3-т ирж л таараа. Түүх давтагддаг.

11  |  2
мөнхөө(103.212.119.151) 2019 оны 10 сарын 17

энэ Батзандангийн үйлдлийг давтуулахгүйн тулд хариуцлага тооцож УИХ болон нийт гишүүдийг даапалж шоронд орвол орьё гэсэн орох болж үгүй гэхэд УИХ-ын гишүүнээс огцоруулж хариуцлага тооцох ёстой хэрэв тийм биш бол нууц гээд яахав энэ худлаа өөрийгөө хууран мэхлэх аргаар албан тушаалд горьлогч Лу Болдтойн дахин энэ УИХ руу зүглүүлэхгүй болгохгүй бол бүр ард түмэн хууран мэхлэж доромжилдог болох юм байна

3  |  2
irgen.(103.212.116.75) 2019 оны 10 сарын 17

batzandangiin zuv. tarhi ugaah gj sonin yum bichih yuma.

5  |  1
Зочин(103.26.193.1) 2019 оны 10 сарын 18

Уос төрийн алуурчдыг нууцлаад байхдаа ч яахав дээ. Гудамжны аллага ил явагдаж, ялаа үүрдэг бол томчуудын аллага далд явагдаад улсын нууц болчихдог. Алах гэсэн хүнээ алчихсан байж дээр нь нэмж ядарсан иргэдээсээ нухаж яахнав дээ. Ийм зүйлийг өмөөрөөд сууж байгаа хүн ямар хатуу сэтгэлтэй, зүрх нь чулуу болсон хүн бэ?

4  |  0
монгол (202.21.117.162) 2019 оны 10 сарын 18

батзандангийн зөв, энд нууц юм огт алга

7  |  0
a(202.9.42.241) 2019 оны 10 сарын 17

batzandan bol yostoi mai shu. margaash ogloo gehed l elbegdorj bol eh ironch baijee geel heev neg shaah gar bgaamda.

3  |  3
Зочин(66.181.179.165) 2019 оны 10 сарын 18

УИХ ын гишүүн Ж.Батзандан шудрага үнэний төлөө яваа сайн залуу та нар хичнээн харлуулах гэж оролдоод нэмэргүй юм байхаа

7  |  7
Зочин(66.181.179.165) 2019 оны 10 сарын 17

Тэр Зоригийг бүр хэрцгийгээр хороосоныг нь бодохоор эзнийг нь хурдан олууулмаар санагддаг ард түмэн хичнээн олон жил хүлээж байна гэж санана\nЛ

4  |  0
Рн(66.181.179.165) 2019 оны 10 сарын 17

Нууцсаад байх юу байна. Олон улсын байгууллагын шалгалтаар гарсан дүгнэлт монголд эрүү шүүлтээр хилс хэрэг хүлээлгэсэнийг ард олонд ойлгогдохоор хэлсэн байна .Одоо та нар ын нууц гэж ард түмнээс нуудаг ял завшдгийг таслан зогсоох болсон

5  |  1
zochin(122.201.22.62) 2019 оны 10 сарын 17

end chini yamarch turiin nuuts alga , yakhaaraa erkhten darkhtnuud buruu khiisen zuylee nuuts bolgood baydag yum be

4  |  0
Илжиг(136.2.1.102) 2019 оны 10 сарын 17

Тэр бичиг дотор юу байгааг нь хэлээгүй байхад яагаад хэлсэн болгоод байна. Илжиг толгойтой нөхөр үү үгүй юу?

3  |  0
Иргэн(103.229.122.112) 2019 оны 10 сарын 17

Төрд байтугай хувь хүн нууцтай.Тэр нууцыг хуулиар хамгаалдаг.Энэ Батзандан гэгч энд тэнд очиж санаан зоргоор элдвээр ийш тийшээ хашгирч байж урт хушуу ...гээч юм болох бий Энэ нөхрийг өөгшүүлж хий хөөрөгдөх нь түүнд тус биш ус болвол яана!!!

3  |  2
huts(64.119.20.107) 2019 оны 10 сарын 17

ene pop nohor hudlaa neg nuuts zadalsan hun bolj ard irgedees onoo awah gsen arga suuliin ued ner hund n naws unaad bgaa nohor hudlaa shorond orood ch hamaagui ym oilgodgui uls toriin medlggui irgedeer ooriigo hairluulah gsen bashir arga iimerhuu nohduud mongoliin toroos zailah tsag bolsooon yruu nairagchid muu popchin

1  |  2
Иргэн(103.26.193.1) 2019 оны 10 сарын 17

Том эрх дархтан боочихоод өөрт таалагдахгүй хүнээ нухчихаад улсын нууц гэдэн юмаараа халхавчлагдаад байж байг үү. Захиалгаар хүн алах яахаараа улсын нууц болдгын. Шигшин, зэвүүцэж, үзэн ядаж байна. Чимгээ, Содномдаржаа нарыг хурдан сулла.

3  |  0
Зочин(182.160.34.47) 2019 оны 10 сарын 17

Б. Төрбатаа! Чи яасан их санаа тавьж эмзэглээд байнаа. Төрөөс төрсөн тэрбумтангуудаас эхлээд уул уурхай ЖДҮ тендер концесст санаа тавилдаа.

2  |  0
Uuu(24.126.116.216) 2019 оны 10 сарын 17

ТОРИЙН НУУЦ ГЭЖ БУЛХАЙГАА НУУХ АРГА БИШ ЭНД НУУЦЛАХ ЮМ ОГТ АЛГА. БУХЭНД ИЛТ БСАН ХУУРАМЧ ГЭМТ ХЭРГИЙГ НУУЖ БОЛОХГУЙ.

2  |  0
Иргэн(103.26.193.1) 2019 оны 10 сарын 17

Төрийн алуурчид, төрийн хулгайч, авилгалчууд нууцлагдах нь яахаараа улсын нууц болчихдог юм. Нууц гэдэг юмаараа халхавч хийгээд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Зориг мэтийн хүмүүсээ нухчихаад байж байг үү.

2  |  0
иргэн(64.119.22.144) 2019 оны 10 сарын 14

Булхайгаа нуух гэсэн арга гээ биздээ. Төрийн түшээд гэх .....

4  |  0
Зочин(202.179.31.73) 2019 оны 10 сарын 17

Төрбат аа_ Нэг их нууц юм алга_ Ийм юмыг нууцад аваад байвал нууц архивын сав чинь дороо дүүрнэ биз._Хариуцлагагүй хулгайч, луйварчдаас салах цаг болсон. Батзандангийн хэлдэг зөв.

4  |  1
болд(66.181.161.74) 2019 оны 10 сарын 17

үхэсний нууц байдгийн

6  |  1
Top