УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр /2019.10.10/ мэдээлэл хийж, Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой төрийн нууцыг задалсан билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрт нь ирсэн дүгнэлт, зөвлөмжийг холбогдох хүмүүс нь хав дарж, төрийн нууцад оруулсан гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл өнөөдрийн /2019.10.11/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Одоо бүгдээрээ ажлаа хийе. Улстөржихөө болих хэрэгтэй байна. УИХ тусдаа Түр хороо байгуулсан. Түр хороо ажлаа хийх ёстой. Олон улсын парламентын холбооноос ирсэн бичгийг өнгөрсөн есдүгээр сарын 6-нд 12 хүн хүлээж авсан. Ж.Батзандан гишүүний хаяг дээр ирчихсэн байгаа. Та цахим хаягаа шалгаж бай. Тэр бичгийн орчуулгыг есдүгээр сарын 7-ноос хийсэн. Л.Болд гишүүн та УИХ-д зургаан удаа сонгогдсон. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн. Асуудалд иймэрхүү байдлаар ханддагаа болих хэрэгтэй. Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн хэргийг улс төрд ашиглахгүй байхыг зөвлөсөн байна. С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор битгий ашигла гэдэг үгийг хэлсэн байна. Одоо та нар ажлаа хий. Олон улсын парламентын холбооны нэрийг битгий ашигла" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт хандаж, байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Тэр Энх-Амгалан гэсэн манжийн ч бил үү хятадын ч билүү эртний нэг хүний нэрийг авсан энэ хүний угшил нь хаанаас юм бол оо? Зургийг нь харахад яав ч ”монгол морд” биш ээ. Энэ хүнийхээр юуг улс төр гэдэг, яахыг улс төржих гэдэг юм бол оо, айн?
Яах аргагүй хятад царайтай
Сая ухаан оров уу? Худлаа худлаа ингэж хэлээд л оройдоо луйвардах арга бодоод л эхлэнэ итгэх юм биш.
Enhamgalan chi saya ajil hiihee medej bnuu
зайлаа хятадаа