УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол Улсын 69 дипломатчийг Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг хийж, баримтыг дэлгэсэн билээ. Үүнтэй холбогдуулан өчигдөр /2019.10.11/ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дээрх асуудалд тайлбар өгсөн юм.
Тэрбээр “Польшийн цагдаагаас эрэн сурвалжлагдаж буй Элчин сайдууд гээд өнөөдөр л гэнэт 69 хүн тээгээд аваад яваад байгаа шиг ойлгоод байгаа. Гэтэл энэ бол 2009 оны жагсаалт. Тэднийг бүгдийг нь цагдаад өгсөн. Хуучин энэ чинь Польшийн цагдаа дээр хэрэг үүсчихээд манайд мөрдөн байцаах газар хүсэлт нь орж ирээд, Мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Бид гадны хууль хүчний байгууллагатай шууд харьцаж ажилладаггүй. Ирсэн мэдээллийг нь бүгдийг нь өгөөд явуулсан.
Баригдсан хүмүүсийг би бүгдийг нь хөөгөөд явуулсан, миний гарын үсэг бий. Дараа нь таван жилийн дараа хүрээд ирэхэд тэднийг бүгдийг нь буцаагаад авчихсан байсан. Би ахиад бүгдийг нь хөөгөөд явуулсан. Энэ 69 хүний хувьд дотор нь яваагүй хүмүүс бий. Энэ хүмүүс ямар ажлаар явж байсан гэдэг шалгалт явж байгаа. Польшийн цагдаагийн газраас ямар нэгэн бичиг ирээгүй байхад “Би мэдэж байна” гээд шийдвэр гаргах уу. Учир нь энэ 69 хүний дотор Европ ч явж үзээгүй хүний нэр байна, нас барчихсан хүн ч байна" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Uur said hiichih hun baidggui ymuu ene nuhur bainga said hiij baih ym pyzdak gej
Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо