Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаас татгалзжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн /2019.10.11/  нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэхүү тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталсан байна. 

Харин УИХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уншиж танилцуулсан. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг тус дэд хороонд оруулахаар тусгажээ. Улмаар тогтоолыг төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top