Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэн үгнээс онцолж байна.
1. Туурга тусгаар улсаа сэргээн байгуулах монгол түмний чин хүсэл, олон жилийн үндэсний тэмцэл оргилдоо хүрч, харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгон, тэртээ XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр түүхт төр улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулж, дэлхий дахинаа зарлан тунхагласнаар монголчуудын түүхэнд шинэ эрин үе эхэлж, өнөөгийн Монгол Улс оршин байхын үндэс болсон билээ.
2. Хэрвээ энэ түүхэн үйл явдлыг Богд гэгээн, Монголын алтан ургийн язгууртнууд, ноёд, түшмэд, шашин, төрийн мэргэд, лам, хар бүгдээр их үйлсийн төлөө зориглон нэгдэж, нугаршгүй хүч зорилго, цөхрөлтгүй тэмцлийн үр дүнд хийж чадаагүй бол Монгол хэмээх улс дэлхийн улс төрийн газрын зурагт үлдэхэд нэн бэрх байсныг эрдэмтэн судлаачид бэлхнээ мэднэ.
3. Хүнд цаг үед олдсон сайн цагийн тохироонд холч мэргэн зориг ухаан, эв санааны хүчийг үзүүлэн нэгдэж, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан зүтгэж, үр хойчдоо үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт улсыг авчирсан өвөг дээдсийнхээ түүхэн гавьяаг ямагт дурсан хүндэтгэж, хойч үедээ тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах эх оронч, үндэсний үзэл ухамсрыг төлөвшүүлж байх учиртай.
4. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ой тохиож байна. Монгол үндэстний эв нэгдэл, түүх, уламжлал, өв соёл, уламжлалт шашнаа дээдлэх, өргөн олноо таниулах, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүхийг дурсан, Монголын төлөө явуулсан түүний үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж, бодитоор мөнхлөн алдаршуулах зорилгоор энэхүү түүхэн ойг монгол орон даяар тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай 2019 оны 9 дүгээр зарлигийг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн юм.
5. Энэхүү зарлигийн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, Богд хааны намтар, түүхийн талаар баримтат кино, судалгааны бүтээл, архивын баримт бичиг, хааны зарлигийн эмхэтгэл, номын сангийн сан хөмрөг, музейн үзмэр, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн, каталог гаргах, таниулан сурталчлах соён гэгээрлийн ажил он дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 4 )
ene hkeruulch Zu ymar olon jil kheruul uusgej bna Odoo zailuul ard tumeen Ene olon jil ulsaa yaj seneekh shakhab AN Zu gyai
bogdiig zalj abtomot mongol gej zarjab
tuuhiig guibuuldag unen tuuhgui oron unen gej baihguil bolloo
За тэр төрийн толгойд гарсан төвдийг магтан сайшаадаг л юм байгаа биз. Харин нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж эрэлхэг өвөг дээдсийнхээ цусыг тээж яваагаа харуулсан, ард түмний итгэл хүндтгэлийг олсон, тусгаар тогтнолын тэмцлийг гардан хийсэн, түүнийхээ төлөө хорлогдсон уугуул монгол хүнийг дурсахгүй, хүндэтгэхгүй байна аа? Яагаад, яагаад . . . .