ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Өнөөдөр 2019.10.14. Энэ оны 287 дахь өдөр. Он дуусахад 78 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 09 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 7 градус, үүлшинэ.

Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр. Дэлхийн улс орнуудад өнөөдөр Беларусьд Ээжүүдийн өдөр бол Украинд Улсыг хамгаалагчдын баярын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн алдартнуудаас Америкийн загвар зохион бүтээгч Ральф Лорен, Английн дуучин Клифф Ричард, Шотландын рок хамтлаг “Nazareth”-ын дуучин Дэн Маккаферти, Зөвлөлтийн хоккейч Алексей Касатонов, Оросын загвар зохион бүтээгч Валентин Юдашкин, жүжигчин Вячеслав Разбегаев, Австралийн жүжигчин, найруулагч Миа Васиковска нар мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1924 оны энэ өдөр Тажикийн Автономит Бүгд найрамдах улс болон Киргизийн автономит муж байгуулагджээ.

1926 оны энэ өдөр Лондонд «Винни-Пух» ном хэвлэгдсэн байна.

1933 оны энэ өдөр нацистын Герман Үндэстнүүдийн лигээс гарчээ.

1946 оны энэ өдөр Олон улсын стандартчиллын байгууллага бий болсон юм.

1993 оны энэ өдөр Крымд Ерөнхийлөгчийн албан тушаал бий болжээ.

2008 оны энэ өдөр Арабын Нэгдсэн Эмират улс тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр архи уух, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлээрэй. Бүжиг наадам хийх, дарханы үйлд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top