О.Мөнхмаа: Манай төв ажил хайж байгаа иргэдийг ажил олгогчдод холбож өгдөг гүүр юм

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

-“Хөдөлмөр төлөвшлийн төв”-д ажил хайж ирсэн иргэн ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй, цагийн ажлаа хийчихээд дансаар шууд мөнгөө авч болдог, гэрээнд заасан цагаас илүү ажиллахгүй, цалингаа аваад нарийн мэргэшил эзэмшиж болох гээд олон давуу тал бий-

Нийгмийн ороо бусгаа үед иргэд аль болох орлогоо нэмэгдүүлэхийг хүсдгээс гадна цагийн ажил хайсан болон ажилгүй иргэд ч олон бий. Тэгвэл тэднийг ажилд зуучилдаг, тодорхой орлоготой болгох зорилго дор “Careerhous Mongolia” буюу “Хөдөлмөр төлөвшлийн төв” үүдээ нээгээд хоёр жилийн нүүрийг үзжээ. Тэд цагийн ажилд зуулчилдаг төдийгүй оюутан ч бай, илүү цагаар ажиллахыг хүссэн хэнд ч хаалга нь нээлттэй аж. Үүнээс гадна чиглэл чиглэлд сургалт явуулдаг нь иргэдийн анхаарлыг ихэд татсан хэрэг. Тиймээс иргэдэд энэ тухай мэдээлэл хүргэх зорилгоор тус төвийг үүсгэн байгуулагч О.Мөнхмаатай ярилцлаа.

 

-Хоёулаа яриагаа шууд байгууллагаа танилцуулахаас эхлүүлж, цаашид ямар ажил өрнөж, шинээр ямар нөхцөл боломж байгаатай холбох уу?

-Манай “Careerhous Mongolia” буюу “Хөдөлмөр төлөвшлийн төв” нь байгуулагдаад хоёр жил болжээ. Үндсэн үйл ажиллагаа маань хөдөлмөр зуучлалын үйлчилгээ,  сургалт гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Сургалтын хувьд англи хэл, барилгын салбарын түр сургалтыг хийж байна. Түүнээс гадна бид дохионы англи хэлний сургалт явуулж байгаа нь Монгол Улсын хэмжээнд ховорхон зүйлийн нэг.  Хамгийн гол нь цагийн ажлын системийг Монголд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан учраас иргэд маань хэрхэн яаж өдөр өдөрт нь цалингаа авч ажиллаж болох боломжийг судалсан. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлж бий болгох тал дээр тандалт судалгаа чамгүй хийлээ. Түүнээс ямар нэг судалгаа тандалтгүйгээр эхлүүлж болохгүй ажил. Энэхүү судалгааны хүрээнд цагийн ажлыг Монголд хийх боломж байна уу. Байгаа бол аль салбар дээр илүү байна, цалин хөлс, ажил олгогчийн байдал, ажил хайж байгаа болон орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд гээд олон талаас нь авч үзсэн. Ингээд бид цагийн ажлын систем Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй, энэ бол ажил олгогч нарын хүсэн хүлээж байгаа хүний нөөцийн бүрдүүлэлтийн нэг хэсэг гэж харсан учраас төвөө байгуулаад ажиллаж байна.

-Миний хувьд яг цагийн ажилд зуучилдаг, тэр тусмаа сургалт судалгаа явуулдаг байгууллага Монгол Улсад тийм ч олон байхгүй болов уу гэж санаж байна. Танай төвтэй ижил төстэй хөдөлмөр зуучлалын газар бий юу, байгаа бол танай төв юугаараа онцлог вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд 40 гаруй Хөдөлмөрийн бирж буюу хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллага байдаг. Хөдөлмөр зуучлалын үйлчилгээ дотроо байнгын буюу түр ажлын байр гэдэг хоёр чиглэлээр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Цагийн ажлын хувьд тийм ч олон биш байгаа. Мэдээж хөдөлмөрийн зах зээл өөрөө маш өргөн цар хүрээтэй салбар. Манай байгууллагын хувьд иргэд маань гадагшаа гарч ажиллахаасаа илүү дотооддоо нэг шат ахиж, залуучуудыг эх оронд нь ажиллуулъя, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдруулах том зорилго тавин ажиллаж байгаа. Энэ жилээс барилгын салбарыг илүү дагнаж байна. Монгол Улсын хэмжээнд 6695 орчим барилгын компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик мэдээ байдаг. Үүний  80 шахам хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс барилгын салбарт хүн, хүчний хувьд нэлээд хомсдолтой байдаг юм билээ. Барилга нь өөрөө улирлын чанартай ажилладаг салбар. Нөгөө талаар иргэд маань цалингаа авч чадахгүй нэг байгууллагаас гарч нөгөө байгууллагад ханддаг байдлыг бага хэмжээгээр ч гэсэн арилгах үүднээс бид ажлаа явуулдаг.

-“Хөдөлмөр төлөвшлийн төв” нь чамгүй олон байгууллагатай гэрээлэн иргэд хооронд зуучилдаг байгууллага юм байна. Тэгэхээр өнгөрөгч хугацаанд хэчнээн байгууллагатай хамтран ажиллав. Тодорхой тоо хэлж болох уу?

-Манай төв бол ажилгүй, ажил хайж байгаа иргэдийг ажилчин хайж байгаа буюу ажил олгогчдод холбож өгдөг гүүр юм. Одоогоор Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэг хувьд ч хүрэхгүй хэсэгтэй хамтран ажиллаж байгаа. Албан тоо яривал ойролцоогоор 40 орчим компани албан ёсоор манайхтай хамтран ажиллах гэрээтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэд ажиллах хүчнийхээ хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийж өгөөч ээ гэж хүсэлтээ ирүүлсэн дагуу хамтран ажилладаг юм.

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад сүлжээгээр асар их ажлын зар байдаг. Тэгэхээр танайд давуу тал байгаа хэрэг. Энэ талаар?

-Манай байгууллагад хэн нэгэн ажил хайгч ирэхэд зуучлах нэрээр зар харж байгаад нэг тийш явуулчихдаггүй. Бидэнд хандаж ирсэн ажил хайгчтай бүх боломжоор хамтран ажилладаг, эргээд буух эзэн буцах хаяггүй зүйл гардаггүй. Тэгэхээр зүгээр нэг зараар ажилд орох гээд очих манай төвөөр дамжих хоёрт асар их ялгаа бий. Бид ч ажил хайгч ажил олгогч гэсэн хоёр талд тодорхой хариуцлага хүлээн ажилладаг байгууллага шүү дээ. Тийм ч үүднээс зөвхөн гэрээтэй компанийнхаа хүний нөөцийг бүрдүүлдэг. Бүтээн байгуулалтын хувьд одоогийн байдлаар “Буянт-Ухаа-II”, “Дүнжингарав”-ын “Нэйшнл парк”, “Содон хороолол”, “Тэсо” корпорацийн гэх мэт төсөлд хүний нөөц бүрдүүлэн ажиллаж байна. Ажил олгогчдын зүгээс бид нарт туслах ажилчид нийлүүлэх саналыг тавьж гэрээ байгуулсан. Одоо ажил олгогчдын зүгээс бид нарт ахисан шатны буюу мэргэшсэн ажилчид байна уу гэсэн эрэлт хэрэгцээ их боллоо. Тэгэхээр манай “Хөдөлмөр төлөвшлийн төв” тухайн хүнд ажил олгохоос гадна ажил мэргэжилд нь төлөвшүүлж, нэг шат ахиулж орлогыг нь нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

-Хөдөлмөр зуучийн газарт очсон иргэд тодорхой хэмжээний татвар төлдөг гэдэг. Нөгөө талаар иргэд ажил олгогчоос өдрийн ч бай, сарын ч бай цалингаа аваад тэндээ шимтгэл төлдөг тухай ярьдаг. Танай төвийн хувьд энэ тал дээр ямар зарчмаар ажилладаг вэ?

-Манай төв хөдөлмөр зуучлалын хууль ёсны эрхтэй. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-д хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үнэ төлбөргүй байна гэж заасан байдаг. Тэр утгаараа манай төвд ажил хайж ирсэн иргэн ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй. Цалингийн хувьд бол цагийн ажлын системийг нэвтрүүлэх гээд ажиллаж байгаа ч өнөөдөртөө хараахан төгс болоогүй байна. Ямартай ч өглөө нь ажил хайгч ирэхэд шууд ажилд гаргах төлөвшлийг бий болголоо. Ажил хайсан иргэд “Хөдөлмөр төлөвшлийн төв”-д ажлынхаа багаж зэвсгийг үүрээд ирэхэд шууд ажилд гаргадаг юм байна гэсэн ойлголтыг хүмүүст өглөө. Үүнээс гадна иргэд хийсэн ажлынхаа хөлсийг нь өдөрт нь авч байна, мөн хүн ажиллаад эрт амрах хэрэгтэй гэдэг үүднээс зохицуулалт хийдэг. Ингэхийн тулд өдөржин ажилласан хүн орой нь ажлаа тараад манайд мэдэгдсэн даруйд түүний хийсэн ажлын хөлсийг шууд дансанд нь оруулдаг. Өөрөөр хэлбэл өдөржин ажлаа хийсэн хүн ажлынхаа хөлсийг хүлээж цаг алдах, түүнээс шимтгэл төлөх зэрэг ямар ч асуудал байхгүй.  Манай төвд зөвхөн ажилгүй хүмүүс биш, төрийн албан хаагч ч амралтынхаа өдрөөр ажил хийдэг. Хамгийн наад захын жишээ гэхэд Оюутолгой компанид ажилладаг залуус 14 хоног ажиллаад 14 амрах хугацаандаа манайхаар зуулчлуулан ажилладаг. Энэ нь тэдэнд нэмэлт орлого болох эх үүсвэрийг бүрдүүлдэг. Монголчууд бид баяр ёслол, амралт ихтэй байдаг учраас эхнэр нөхөр хоёр амралтаа зохицуулаад ээлжлээд ажиллах тохиолдол ч бий.

-Танай төв дээр төрөл бүрийн чиглэлийн ажил хайгчид ирж, тэдэнд зуучилж байгаа. Тэгэхээр аль мэргэжил, ямар чиглэлд илүү хандаж байх юм?

-Би дээр дурдсан. Манайх барилгын салбарынхантай илүү хамтарч ажиллаж байна. Бусад салбарын хувьд ресторан зоогийн газар, түгээлтийн газар, худалдаа үйлчилгээ, уул уурхай, орон нутгаас ажиллах хүч өгөөч гэсэн санал ирдэг. Тиймээс өнөөдөр хамгийн их эрэлттэй байгаа барилгын салбараа эхний ээлжинд барьж ажиллаж байгаа. Энэ нь барилгын салбарт ажиллагчдаа мэргэшүүлэн төлөвшүүлэх, ажил олгогчдоо ч тодорхой ойлголт өгнө гэсэн зорилготой ажиллаж байна. Тиймээс ажил олгогчдоос мэргэшсэн хүмүүс хэрэгтэй байна гэдэг бол иргэд маань ч мэргэшиж байж ажилд орохыг хүсдэг болжээ. Манай төв сургалттай учраас үүгээрээ дамжуулан цагийн ажил хийж байгаа туслах ажилчдыг сургаад мэргэжлийн хувьд нэг шат ахиулъя, цалин орлогыг нь нэмэх тал дээр анхаардаг. Ажил олгогчдын хувьд ч ажлын бүтээмж өндөр болж, бизнес, эрхэлж байгаа ажил нь хурдтай урагшилна гэсэн зарчмаар сургалт эхлүүлсэн нь үр дүнтэй байна.

-Цагийн ажил хийхэд цалин хөлсний хувьд ямар байна?

-Барилгын салбарын хувьд статистик мэдээгээр авч үзвэл эмэгтэй ажилчид 2018 оны судалгаагаар дундаж цалин 1.030.000 төгрөгийн сарын цалин авдаг бол  эрэгтэй ажилчдын хувьд 1.200.000-1.500.000 орчим байдаг. Энэ бол зөвхөн туслах ажилчид буюу хамгийн бага цалинтай ажилчдын хувьд шүү. Үүн дээр бүтээмжээ сайжруулахын тулд ажил олгогчид өдөр өдөрт нь цалинг нь өгөх системд бид нартай хамтран ажиллаад үр дүнтэй байна. Эдийн засгийн хямрал болон бусад зүйлээс үүдэн бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө царцсан байсан. Тэр тусмаа барилгын салбар бол зогсонги байлаа. Одоогийн байдлаар эдийн засаг харьцангуй сайжирч барилга бүтээн байгуулалтын ажлууд эрчимжсэн учраас хүмүүсийн цалин хөлс өссөн гэж хэлж болно. Өдрөөр тооцож үзэх юм бол дунджаар эмэгтэйчүүд 30.000-35.000, эрэгтэйчүүд 35.000-40.000 төгрөгийн хооронд байна. Бүр цагаар тооцвол өглөө 9:00 цагаас оройн 19.30 цагийн хооронд 35.000 төгрөг, эсвэл 40.000-45.000 төгрөг  гэсэн үнэлгээтэй байна гэсэн үг. Магадгүй зарим газарт өдрийн гэх тодотголтойгоор 50.000  төгрөгөөр цаг наргүй ажиллуулж, цагдаа ирэхэд зогсоосноор тэдний ажил дуусдаг жишээ бий. Харин манайх бол ажил хайгч, олгогчтой тохиролцсон ёсоор яг цагтаа эхлүүлж цагтаа дуусгадаг. Ажиглаж байхад иргэд ямар нэг зуучлалын байгууллагаар дамжиж бус өөрсдөө хувиараа очиж ажил хийдэг, үүний дараа ажил олгогч зарим байгууллагууд ажлынх нь цагт нь тараадаггүй, цалингаа авахын тулд тэдний хүссэн цагаар ажиллаж цагдаа ирж буулгаснаар сая тарж байх жишээ ч бий. Учир нь хажуугийн оршин суугчид гомдол гаргадаг юм байна. Цалин өндөр гээд зар тавиад байдаг газрууд ийм сул талтай. Манайх бол цагтаа оч, цагтаа буу, цалингаа ав, ажлаа сайн хий гэсэн зарчимтай л байдаг. Товчхондоо гэрээнд заасан дагуу төдөн цаг ажиллаад төдөн цагт цайнд орно, орой төдөн цагт тарна, цалингаа авна гэсэн тодорхой заалтын дагуу ажилладаг. Бидний хувьд ч өглөө болгон заавар зөвлөгөө өгч ажилд нь гаргадаг. “Яагаад өдөрт нь цалингаа өгч байгаа юм” гэхээр чиний бүтээмж сайн байсан учраас гэж хэлдэг.

-Магадгүй хүмүүс сонирхох байх. Үүнээс илүү өндөр цалинтай ажил байдаг уу?

-Нарийн мэргэжлийн ажлууд өндөр цалинтай байдаг. Жишээ нь барилгын дотор заслын ажилчид, мэргэжлийн мужаан, арматурчин, барилга угсралтын мужаан гэсэн дөрвөн мэргэжлийн ажилчид өндөр цалин авдаг. Тэдний өдрийн цалин 70.000 төгрөг байдаг. Манайхаас өөр газруудад өдрийн 100.000 төгрөг ч гэж байдаг. Гэхдээ энэ бол өдрийн гэх боловч ямар ч цаг наргүй, амралтгүй гэсэн үг. Аливаа хүний ажиллах амрах цагийн хуваарь гэж байгаагаас гадна хүнийг ажиллуулах соёл гэж нэг зүйл байдгийг нэвтрүүлэхийг зорьж байна.

-Манайд хөдөлмөрийн хөлсний доод талын хэмжээг хуульчлаад заагаад өгчихсөн. Цагийн ажлын хөдөлмөрийн хөлсний доод талын хэмжээг тогтоосон байдаг уу?

-Цагийн ажилд хуульчилан тогтоосон зүйл байхгүй. Ерөнхийдөө хөдөлмөрийн хөлсний доод талын хэмжээгээ ажиллаж байгаа цагийнхаа хуваарьт боддог тал бий. Ингэхээр өмнөх хуулиараа тооцоход цагийн ажлын хөлс 1500- 2000 төгрөг байсан. Сүүлийн хуулиар бол бага зэрэг нэмэгдсэн. Тэгэхээр цагийн ажлыг хуульчлан тооцно гэхээр бас нэг шинэ зүйл гарч ирэх гээд байгаа юм. Яг хуулиараа явах  гэхээр харьцангуй бага үнэлгээтэй байдаг.

-Цаашдаа танайхаас ажилд гарч байгаа хүмүүс өдрийн 40.000-50.000 төгрөг авах биш, илүү их хөлстэй ажил хүсэх боломж бүрдэж байгаа нь харагдаж байна. Цаад ажил олгогч нараас ч гэсэн шаардаж байгаа шаардлага нь нарийн мэргэжлийн ажилтан авъя гэсэн шаардлага тавьдаг. Ер нь цаашдаа энэ бүхэн дээр тулгуурлаад та бүхэн яаж ажиллая гэж бодож байна?

-Өнгөрсөн жил манай дээр цэвэр туслахуудын ажил байсан. Энэ зунаас нарийн мэргэжлийн ажил эрэлттэй болсон.  Тэгэхээр нь дэргэдээ тусгай эрх авчихсан сургалтын байгууллагатай болж үүгээрээ дамжуулан  нарийн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн. Мэдээжийн хэрэг сургалт төлбөртэй ч суралцах хугацаандаа өдөр бүр авдаг байсан цалингаа авдгаараа онцлогтой. Бид ажилчин суралцагчдад  та ажлаа хий, сургалтандаа ч суу, цалингаа ч ав, сайн сураад нарийн мэргэшсэн шалгалтаа өгөөд мэргэжлийн үнэмлэхтэй бол гэдэг. Дараа нь мэргэжлийн үнэмлэхээ ашиглаад цалин нь магадгүй 70.000-80.000 төгрөг болон нэмэгдэх боломжтой. Бид нар гэрээний дагуу туслахуудын цалинг 100 хувь хариуцдаг шигээ таны цалинг яг адил 100 хувь хариуцаад явна гэж хэлдэг. Тэгэхээр барилгын салбарт ажиллаж байгаа ч цалингаа авч чадахгүй байгаа эрсдлийг нь үүрээд явчихна гэсэн үг. Энэ мэт олон давуу талыг олгодог болохоор маш олон хүмүүс сонирхдог. Гэхдээ барилгын салбар чинь өөрөө улирлын чанартай гэсэн эргэлзээ төрдөг. Тиймээс манай төв “Та хэрвээ барилга угсралтын мужаан болвол өвөл модон эдлэлийн мужаан хийж болно. Улирал харгалзахгүй” гэж хэлдэг. Мөн “Та хүсвэл давхар мэргэжлээр сурчих, хоёр дахь мэргэжлийг нь бид нар хөнгөлөлттэй сургана” гэж зөвлөдөг.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Careerhousemongolia (203.91.115.43) 2020 оны 03 сарын 25

Манай төвийн утас 80905909, 80902808

0  |  0
Zochin(202.126.88.191) 2020 оны 01 сарын 04

Hun zuuchilsan nertei hunees mungu salgadag gazar bna daa.

1  |  0
Зочин (66.181.161.30) 2020 оны 03 сарын 25

Сайн байна уу энэ ажилийн газар хаана байгаа юм бэ мужааны ажилийн цалин нь хэд гэж байгаа юм нас харгалзах уу

1  |  0
bi medne(202.126.88.161) 2020 оны 01 сарын 04

bi uuniig medne.hamgiin gol ni husvel suraltsangaa dadlagiinhaa hugatsaand tsalintai.tugsuud mergejliin bolovsrol surgaltiin unelgeenii tuv/ turiin baiguullaga/-iin gerchilgee olgodog.ter ni haana ch huleen zuvshuurugddug shuu

2  |  0
zochin(202.126.88.161) 2020 оны 03 сарын 25

ene ih dajgui shuu.minii huu zun ajillaj bsan.yag udurtuu shuud zalin ni udurtuu ordog.

1  |  0
Sumyaochir(66.181.161.1) 2019 оны 11 сарын 14

Gandantai oirltsoo hiih ajil bn uu 86011296

0  |  0
Манлай(202.126.89.252) 2020 оны 03 сарын 25

Ажиллаж бсан боломжийн санагдсан. Дахин ажилна...амжилт.

4  |  0
Зочин (150.129.143.206) 2020 оны 03 сарын 25

CAREERHOUSE утас нь 80905909, 80902808 биш юмуу

3  |  0
Алтанцэцэг(202.126.88.144) 2019 оны 11 сарын 21

Их боломжийн юм байна бүтэн сайн өдөр хийх эмэгтэй ажил байна уу хөнгөн үйлдвэрийн

2  |  0
zochin (202.9.42.88) 2019 оны 11 сарын 28

saihan medee bna zaluus maani batalgaatai tsalintai tsagiin ajiltai bolj baigaa ym bna ajil ni ulam orgojin telj salbar bvrtei holbogdoh boltugai\n

3  |  0
Nergvi (66.181.187.170) 2019 оны 10 сарын 18

Zarim hvmvvs nvdee neelde tomoos tom 2 dugaar bhad, hudlaa unshaad bdimu yaadn.

0  |  0
Зочин(202.55.188.33) 2020 оны 03 сарын 25

Өө эгч байна шдээ. Хамгийн сайн нь. Ахыг маань ажилд авсанд баярлалаа. Амуилт хүсье

3  |  0
sergf(103.229.120.72) 2019 оны 11 сарын 28

umno neg iimerhuu baiguullaga turiin mongoor zugeer l suuj bdg .. ochson huniig neg yum bichsen bolchood suuj bdg bsan.. bolowsroltoi hun ochihoor ih uurlad, zaluu huuhnuud bsan ted nar bishuu

1  |  4
зочин(202.179.2.130) 2019 оны 11 сарын 14

холбогдох утас, байршил нь байна уу\n

2  |  1
cx(64.119.25.241) 2019 оны 11 сарын 14

haana bairladag,utasnii dugaariigni bichdeg boloosoi

1  |  2
zochin(202.9.43.211) 2020 оны 03 сарын 25

zuv bna. holbogdoh utas bna uu?

1  |  0
Top