ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Өнөөдөр 2019.10.15. Энэ оны 288 дахь өдөр. Он дуусахад 77 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 10 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 10 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Дэлхийн оюутны өдөр. Мөн Дэлхийн гараа угаах өдөр болон Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж байна. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Камбожид Эзэн хааны дурсгалын өдөр, Бразилд Багш нарын, Европд Хөхний эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Ирландын дуучин Крис де Бург, Оросын дуучин Марина Капуро, жүжигчин Павел Майков, эстрадын болон дуурийн дуучин Николай Басков, Францын хөл бөмбөгч Давид Трезеге, Германы хөл бөмбөгч Месут Өзил зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас сөхвөл:

1948 оны энэ өдөр БНАСАУ БНМАУ-тай дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1985 оны энэ өдөр Михаил Горбачёв эдийн засгийн шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаагаа зарлав.

1992 оны энэ өдөр цуврал алуурчин Андрей Чикатило 52 хүний аминд хүрсэн болохыг тогтоожээ.

2000 оны энэ өдөр Парисын Монмартред “Хайрын хана”-ыг нээв. Энэхүү ханан дээр 311 хэлээр “Би чамд хайртай” гэж бичсэн байдаг.

2003 оны энэ өдөр БНХАУ сансрын нисэгчтэй анхны сансрын хөлөг “Шэньжоу-5”-аа хөөргөжээ.

-Мөн оны энэ өдөр Ильхам Алиев Азербайжаны Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр могой, морь, гахай, хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Эл өдөр хувцас хунар авах, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, нохой уливал таатай үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах болно. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top