ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Өнөөдөр 2019.10.16. Энэ оны 289 дэх өдөр. Он дуусахад 76 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 12 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 12 градус, үүлшинэ.

Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр. Мөн Олон улсын мэдээ алдуулалтын өдөр. Дэлхийн улс орнуудад Чилид өнөөдөр Багш нарын өдөр бол Арменид Хэвлэлийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Беларусийн зураач Борис Заборов, Америкийн кино найруулагч Дэвид Зукер, Энэтхэгийн жүжигчин Хэма Малини, Оросын хөгжмийн зохиолч Леонид Десятников, Америкийн жүжигчин, найруулагч Тим Роббинс, Францын зохиолч Марк Леви, Оросын хөл бөмбөгч, хаалгач Андрей Тихонов, Канадын хоккейч Пол Кариа зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1925 оны энэ өдөр БНМАУ-ын иргэд бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль баталжээ.

1949 оны энэ өдөр БНМАУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

2015 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх хэл, түүх соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлиг гаргажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1964 оны энэ өдөр Хятад улс анх удаагаа цөмийн зэвсэг туршжээ.

1978 оны энэ өдөр II Иоанн Павел Ромын 264 дэх Пап болов. Тэрээр 1523 оноос хойш Папаар тодорсон анхны итали биш хүн болжээ.

1982 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Шульц Израилийг НҮБ-аас хасвал Америк НҮБ-аас гарна гэж мэдэгдэл хийв.

Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Эл өдөр ан гөрөө хийх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох хэрэггүй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top