3000 га-г хамарсан түймрийг цурманд оруулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, Ногоон толгой гэдэг газарт 3000 га талбайг хамарсан ойн түймэр гараад байгаа. Түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сум орон нутгийн иргэд нийт 109 хүн нэг трактор, 10 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нурманд оруулжээ. Одоогоор цурамдаагүй дөрөв орчим км газар үлдсэн байна. Албаныхан иргэдээр цурмаа мануулж, өөрсдөө бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top