Х.Нямбаатар: Надтай нэг тойрогт өрсөлдөх хүмүүсийн ярьсан болгонд тайлбар өгөх боломжгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Зарим хэвлэлээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх мэдээлэл гарсан. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар юм. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Би 2009 хойш тасралтгүй хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч ирсэн. Өөрийнхөө хөрөнгө, орлогын асуудлыг АТГ-т жил бүр тайлбарлаж байгаа. Хүн өөрийнхөө орон сууцыг борлуулахад, тэр мөнгө нь орлогод нэмэгддэг.  Үүнийг өөрсдөө очоод асуугаад, тайлбар авна биз. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн ярьсан болгонд нэг бүрчлэн тайлбар өгөх боломжгүй. Хүн олсон орлогоо үнэн зөвөөр, орлого гэдэг талд нь бичиж, тайлагнах ёстой. Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвар төлсөн. Энэ орлого л болж таарна. Аж ахуйн эрхэлж олсон мөнгөө бас орлого талд нь бичнэ. 2016 оноос эдийн засаг сэргэж эхэлсэн. Миний барьсан орон сууцны борлуулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Би тэр болгоныг бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлах албагүй" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.83) 2019 оны 10 сарын 17

арай сая доллартай шүүгчитэй адил баяжсан юм биш биз

0  |  0
Top