Говийн бүсийн “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл” хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн Өмнөговь аймагт өнөөдөр /2019.10.18/ эхэллээ.
Тус зөвлөгөөнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын ЗДТГ, ХХҮГ болон ХНХЯ, ХХҮЕГ, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ны төлөөллүүд оролцож байна.
Зөвлөгөөнөөр ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Хадхүү “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд 2019-2020”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах гадаадаас ажиллах хүч авах, мэргэжилтэн авах тухай хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлууд” зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ. Мөн МБҮЭХ-ны дарга, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батцогт “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажилтны байгууллагуудын үүрэг, цаашдын зорилт”, МАОЭНХ-ны ахлах зөвлөх П.Баттогтох “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажил олгогчдын байгууллагын үүрэг, ажлын байр нэмэгдүүлсэн болон хадгалж буй аж ахуй нэгжүүдийг дэмжих нь”, “Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, МБССЗ болон ХЭСЗ-ийн үйл ажиллагааны уялдааг хангах нь” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл хийх юм.
Харин тус аймгийн ҮЭ-ийн холбоо, АОЭНХ-ноос Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл өгч, зөвөлгөөнд оролцож буй аймгуудын ЗДТГ, ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлүүдийн хамтын ажиллагаа, “Сайн туршлага”-ын талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Зөвлөгөөний нээлтийн дараа ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Хадхүү “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд 2019-2020” сэдвээр илтгэл мэдээлэл хийж байна. Тэрбээр “Ажилгүйдлийн түвшин аймгуудад 2019 оны II улирлын байдлаар Төвийн бүс 7, Дорноговь 3.4, Дундговь 3.3, Өмнөговь 0.6, Сэлэнгэ 4.8, Төв 2.8, Дархан-Уул 21.1, Говьсүмбэр 5.4 хувьтай байна” хэмээн танилцууллаа.
Сэтгэгдэл ( 0 )