ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Өнөөдөр 2019.10.21. Энэ оны 294 дэх өдөр. Он дуусахад 71 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 19 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 9 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Египетэд Тэнгисийн цэргийн өдөр бол Тайландад Сувилагч нарын өдөр, Их Британид Алимны, Гондураст Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Урсула Ле Гуин, ЗСБНХУ-ын Ерөнхий сайд асан Иван Силаев, Их Британийн хөгжмийн зохиолч, “MMEB” хамтлагийн ахлагч Манфред Манн, Оросын жүжигчин, найруулагч Никита Михалков, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Нидерландын физикч, Нобелийн шагналт Андрей Гейм, Америкийн фото модель, жүжигчин Ким Кардашян зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1945 оны энэ өдөр Францад эмэгтэйчүүд санал хураалтад оролцохыг зөвшөөрчээ.

1964 оны энэ өдөр АНУ-д Одри Хепбёрн гол дүрийг нь бүтээсэн “My Fair Lady” кино нээлтээ хийв.

1968 оны энэ өдөр Ташкентад Ази, Африк, Латин Америкийн орнуудын олон улсын нэгдүгээр кино фестиваль нээлтээ хийжээ.

1970 оны энэ өдөр Солонгосын сүмд 777 хос нэгэн зэрэг гэрлэсэн байна.

1989 оны энэ өдөр узбек хэлийг Узбекистаны төрийн хэлээр зарлав.

 1997 оны энэ өдөр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев шинэ нийслэл Акмолагаа Астана гэж нэрлэх болсноо зарлажээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, их хүмүүнтэй уулзахад сайн. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top