МАН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга оролцож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд болж байна.

Бүлгийн энэ удаагийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн хуралдаанаар ФАТФ н асуудлыг хэлэлцэх юм байна. 2020 оны Монгол Улсын төсвийн төслийн талаарх гишүүдийнхээ байр суурийг сонсохоор хуралдаж байгаа аж.

Бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд өнөөдөр /2019.10.21/ Япон Улсыг зорьсон билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top