С.Эрдэнэ: Эрх баригчид төсөвт хоноцын сэтгэлээр хандаж байна

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Парламентаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн. Энэхүү төсвийн төсөлд танай намын зүгээс маш тодорхой байр суурийг илэрхийлж байгаа. Ердөө л “Сонгуульд зориулсан төсөв” гэх шүүмжлэлийг хэлж байна. Үүнд таны хувь гишүүний байр суурь ямар байгааг сонирхмоор байна?

-Ирэх оны төсвийг бүхэлд нь боловсруулсан байдлыг харж байхад 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд чиглэсэн төсөв болсон нь илт байна. Үүнийг эдийн засаг, санхүү гадарладаг хүмүүс хараад шууд ойлгоно. Монгол Улсыг эдийн засгийн хувьд унагаж, элгээр нь хэвтэх төсвийн төслийг оруулж ирсэн нь тодорхой харагдаж байгаа юм. Үүнтэй би хувьдаа санал нэгдэж байна.

Цаашид 2020 оноос Монгол Улсын гадаад өрийг төлж эхэлнэ. Зөвхөн 2021-2024 он гэхэд гадаад зээлийн таван том өрийн төлөлт хүлээгдэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өнөөгийн эрх баригчид нэг ч гадаадын том зээлийг төлсөнгүй. Зөвхөн хугацаа хожих замаар бондыг бондоор төлж, амь аргацааж ирлээ. Түүнээс Сангийн сайдын ярьж байгаа шиг өрийг багасгаж, өр төлсөн нэг ч үйлдэл байхгүй. Жишээ нь, хаа байсан 2011 онд авч байсан “Евро” бондын зээлийг өнөөг хэр нь төлөөгүй байна. Гагцхүү нэрийг нь сольж, хугацааг нь хойшлуулсан байдаг. Бүх бондын нэр нь өөрчлөгдсөн болохоос нэг ч өр төлөөгүй явж ирсэн гэхэд болно.

Уг нь, хуримтлал бий болгож, гадаад өрөө дарах чиглэлд улсын төсвийг бодлого явах ёстой. Өргүй байж улс, эх орныхоо хөгжлийн бодлогыг ярих болохоос гадаад өрөнд дарлуулаад явж болохгүй. Өнөөдөр эрх баригчид энэ их өрийг яаж дарах гэж байгаа нь сонин байна. Хажуугаар нь хэдэн их наяд төгрөгөөр яригдсан бүтээн байгуулалтын төсвийг оруулж ирж байгааг гайхаж сууна.

-Гэхдээ Сангийн сайдын өгсөн мэдээллээр 2019 онд Засгийн газар хоёр их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж ярьсан байдаг шүү дээ?

-Тийм. Гэхдээ 2020 оны төсвийг дахин 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирж байна. Өмнөх 2019 онд баталсан 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв бий. Үүнээс нэг их наяд төгрөгийг нь 2020 онд шилжих төсөв болгож оруулж ирж байгаа юм. Энэ 3.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв гэж яриад байгаагийн нэг их наяд төгрөг нь өнгөрсөн жилийн дутуу, шилжиж орж ирж байгаа төсөв юм. Энэ жил хоёр их наяд төгрөгийн шинэ төсөв оруулж ирж байна. Энэ бүхнээс харахад болохгүй л дээ. Үнэхээр эрүүл ухаантай хүн бол ийм төсөв оруулж ирэхгүй. Тэгэхээр эрх баригчид Монгол Улсын 2020 оны төсөвт хоноцын сэтгэлээр хандаж байна гэсэн үг. Монгол Улсын төсөв, эдийн засгийн бодит үр дүнг зөв тооцоолж оруулж ирж чадаагүй л гэж хэлэх байна даа.  

-Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг харахад нүүрс, зэсийн экспортыг их хэмжээгээр нэмэгдэнэ гэж төсөөлсөн байна. Дээр нь байгалийн нөөц ашигласны төлбөрийг өндөр тавьсан нь харагдаж байна. Цаасан дээр байгаа энэ мэт төсвийн төсөөлөл хөрсөнд бууж чадах болов уу?

-Яах вэ, төсвийг өөдрөгөөр харж байгаа нь буруу биш. Өөдрөгөөр харж, орлого талдаа харж болно. Гэхдээ зарлага талдаа үрэлгэн байж болохгүй. Хэчнээн орлого өндөр орж ирэх тусам зарлагаа зөв тооцох хэрэгтэй. Харин орлого өндөр орж ирвэл хуримтлалаа аль болох түлхүү бий болгох шаардлагатай байдаг.

Аливаа төсөв дараалалтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг болон хоёр дахь эрх ашиг нь юу байх вэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Эрэмбээ тогтоож байж төсвөө хуваарилах ёстой. Гэтэл зүгээр л хувь улстөрчийн амбиц, хувь улстөрчийн сонгуульд чиглэсэн бодлогод хөтлөгдөж болохгүй. Түүнийг нь хөхүүлэн дэмжсэн төсөв байж бүр ч болохгүй юм. Ингэлээ гээд энд хөрөнгө оруулалтыг буруутгасан зүйл байхгүй. Гэхдээ хэт үрэлгэн, ямар ч бодлого болон судалгаагүй байгаа нь зөв зүйл биш.

-Зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт их байгаа болохоор 2019 оны хөрөнгө оруулалт өндөр байна гэж Сангийн сайд тайлбарлаж байгаа харагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Манай Сангийн сайд чинь сайхан худлаа ярьдаг хүн шүү дээ. Барин тавин худал ярьдаг нөхөр. Монгол Улсын гадаад өрийг төлж байна л гэдэг. Гэтэл 2016 оноос хойш Монгол Улсын нэг ч гадаад өрийг төлөөгүй, бууруулаагүй. Харин ч эсрэгээрээ нэмэгдсэн. Өнөөгийн эрх баригчид 24.5 тэрбум ам.доллартой тэмцэх хэмжээний гадаад өртэй 2016 оны Засгийн газрыг хүлээж авсан. Өнөөдөр 29.5 тэрбум ам.долларын гадаад өртэй болчихсон сууж байна.  Нөгөө Сангийн сайдын гадаад өрөө төлөөд байна гэсэн үзүүлэлт нь хаана байна. Нэг ч ам.долларын өр хасагдаагүй. Эдийн засаг өсөж байна гэж яриад л байна. Тэр өсөлтийг нь инфляц нь идчихээд байна шүү дээ. Инфляц хотод л гэхэд хоёр оронтой тоог давчихсан байна. Хөдөө, орон нутагт 8.5-9 хувьтай байна. Ийм инфляцтай байгаа нөхцөлд эдийн засаг мянга өсөөд яах юм. Энэ бүхнээс харахад өнөөдөр улс, эх орны эдийн засгийг өөдрөг, сайхан байна гэж хэн ч ярьж чадахгүй биз дээ. Жишээ нь, махны үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Эрчим хүч, цахилгааны төлбөр 16 хувь өссөн зэргээр ярьж болно. Гэтэл Сангийн сайд нь гоё, сайхан зүйл яриад л байдаг.

-Зарим эдийн засагч 2019 оны урьдчилсан гүйцэтгэлийг харахад хоёр их наяд төгрөгийг давах төлөвтэй байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Та санал нийлэх үү? 

-Тийм онош тавьсан юм билээ. Гэтэл эргээд 2020 оныхоо төсвийг өсгөж 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлахаар оруулж ирснийг нь гайхаж байна. Яагаад алдагдалгүй баталж болохгүй байгаа юм. Яагаад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гээд байгаа зүйлээ тэвчиж болдоггүй юм. Тэвчиж болох зардал тэр чигээрээ харагдаж байна шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсвийн төсөлд хэсэгчилж болон бүхэлд нь хориг тавьж байсан. Энэ удаагийн Засгийн газраас оруулж ирж байгаа төсөвт хориг тавих болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Эдийн засгийн хувьд ямар нөхцөл байдалтай байгаа тал дээр эрх биш Ерөнхийлөгч ажиллаж байгаа байлгүй дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан төсөв дээр ажиллаж, судалгаа хийж байгаа байх. Хэрэв үнэхээр улс, эх оронд хохиролтой, нийгэм болон эдийн засагт сөрөг үр дүн гарахаар байвал хориг тавина.

Ер нь, төрийн тэргүүн Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд хориг тавих байх гэж харж байна. Ийм үрэлгэн, замбараагүй, төсвийн сахилга хариуцлагагүй төсөв оруулж ирж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч зүгээр суухгүй байх.

-Засгийн газраас саяхан цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ. Нэмэх боломж нь эдийн засгийн хувьд бүрдсэн гэдэг зүйлийг хэлсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Би хувьдаа эдийн засгийн боломж бүрдсэн гэж харахгүй байна. Ингэж ярьж байгаад нь эргэлзэж байна. Хэрэв эдийн засгийн боломж, бололцоо нь бүрдсэн юм бол өр зээлээ төл л дөө. Яагаад төлөхгүй байгаа юм. Өнөөдөр би амьд байвал чи маргааш яах нь хамаагүй гэх сэтгэлгээгээр ирээдүй рүүгээ өрөө чихээд байж болохгүй. Одоогийн эрх баригчдын бодлого ийм л байна.

-Ингэхэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гурван асуудалд эрх баригч намтай зөвшилцөх Ажлын хэсгийг байгуулсан. Гэтэл өнөөг хэр нь зөвшилцөж чадаагүй байна. Эрх баригчдын зүгээс танай намаас тавьсан гурван саналыг хүлээж авах боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа. Хэрэв та бүхний тавьсан саналыг хүлээж авахгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Хэрэв хүлээж авахгүй бол бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй. Хэрэв зөвшилцөж чадахгүй бол ямар үр дүн гарна гэж хэлэлцүүлэгт оролцох юм. Тэндээс ямар нэгэн ашиг, хонжоо хараагүй. Нийгэм, эдийн засаг, улс төр, засаг захиргаа гээд бүхий л асуудлыг зангидаж байдаг Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтөд тулгамдаж байгаа гурван гол асуудлыг л тавьсан. Бид маш олон асуудлыг тавьсан ч хүлээж аваагүй. Улс төрийн намуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, Монгол Улсын хөгжлийн бодлогод төрийн оролцоо, түүнд оролцож байгаа улстөрчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд л гурван саналыг тавьсан. Хэрэв хүлээж авахгүй бол цаашид оролцох боломжгүй л гэж хэлэх байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөхрөгч(103.9.90.130) 2019 оны 10 сарын 25

АН ынхан энэ намын даргадаа зөвлөөч , энэ хүнийг элдэв юм яриад л дүр эсгэхээр намын чинь нэр хүнд унаад байх юм битгий олны өмнө гарга. Алуурчин , луйварчин, МАНАН ын толгойлогч- МАФ ын гишүүн гээд есөн шид нь бүрдсэн нөхөр ард түмэн энэ хүнийг хараад жихүүцдэг дургүйцэдгийг хэлээд өгөөч. Цэвэр , шудрага, олон түмний хүндэтгэл хүлээсэн мундаг хүмүүс АН д бий дээ

0  |  0
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
зочин(82.231.231.130) 2019 оны 10 сарын 24

энэ хүн зайгаа өгөөд яваасай...хоноц байтугай сэтгэл гаргаагүй л хүндээ тонуулчин.

0  |  0
Даваацэрэн(66.181.161.120) 2019 оны 10 сарын 24

Одооны төрд шургалсан 76 мулгуу тэднии хамсаатнуудаас ганцыг ч ахиж хармааргүй бна шүү луйварчид аа Эх орноосоо урвагчид аа

0  |  0
Даваацэрэн(66.181.161.120) 2019 оны 10 сарын 24

2020 оны сонгууль шудрага бус болох нь энэ ярилцлагаас харагдаж бнаа ард түмэн босохоос өөр гарц үлдээсэнгүй дээ

0  |  0
Адар(183.177.100.4) 2019 оны 10 сарын 24

Өөрөө 2016 онд төсөвт тусгагдаагүй хөрөнгө гаргаж тэтгэвэр нэмж л байсан биз дээ. ичих булчирхай суулгамаар байна.\n

0  |  0
19(192.82.72.180) 2019 оны 10 сарын 24

хогын луйварчин. нүдэнд бүү харагд,

0  |  0
иргэн(139.5.217.178) 2019 оны 10 сарын 24

Эрдэнэ ЧИ бол чимээгүй байвал нэн сайн.

0  |  0
хүн(203.91.115.56) 2019 оны 10 сарын 24

Ярихаараа нээх л үнэнч улс хийхээрээ бөөн будлиан боль боль тарцгаа

0  |  0
Иргэн(66.181.178.125) 2019 оны 10 сарын 27

Өөрөө ч мөн эзний сэтгэлтэй хүн байх даа. Та нарын энэ их атаа, жөтөө хэрүүл тэмцэлийн чинь хөлд иргэд бид үрэгдэж дуусах нь Хамтраад ажиллаж чадахгүй бол зайлаад өөөч ээ.

1  |  0
лохмо(66.181.161.107) 2019 оны 10 сарын 24

зайл зайл

0  |  0
Зочин(66.181.169.108) 2019 оны 10 сарын 24

Эрдэнэ вантан өөрөө ХЭН БЭ

0  |  0
Top