ЦЭЦЭГТ МЭНДЧИЛГЭЭ: Монголд анх удаа "Гоёлын цэцгийн үзэсгэлэн" зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

“Цэцэгт Мэндчилгээ” компани 10 жилийн ойн баяртаа зориулан Монголдоо анх удаа "Гоёлын цэцгийн үзэсгэлэн"-г аравдугаар сарын 19-нд “Norphei Аrt” галерейд зохион байгууллаа .

2009 онд байгуулагдсан тус компани цэцгээр дамжуулан бусдад хайр түгээж, цэцгээр дамжуулан хэн нэгний сэтгэлийг илгээж, цэцгийн соёлыг түгээдэг билээ.

Үзэсгэлэнг Өмнөд Солонгос, Хятад, Экводар улсаас импортолж авчирсан 70 гаруй төрлийн сонин содон цэцгүүд, мөн компанийн дизайнеруудын урласан бүтээлүүд чимсэн байлаа. 

Монголд анх удаа зохион байгуулсан өвөрмөц үзэсгэлэнд амьд цэцгийн зохиомж, гандахгүй, хатахгүй цэцэгс, амьд цэцгээс ялгарах зүйлгүй өнгө, өнгөөр ургах хиймэл цэцэгс, хананд ургах өвөрмөц цэцэгс "ургасан" юм. 

Хэзээ нэгэн цагт хэн нэгнээс цэцэг авч үзээгүй бүсгүй хүн ховорхон биз ээ. Цэцэг бол энэ дэлхийн хамгийн тансаг бэлэг. Хүндэтгэл, хайрын билгэдэл. Цэцэг бүхэн үг хэлдэг ба тэд өөр өөрийн илэрхийлэмжтэй. Тийм ч учраас "Гоёлын цэцгийн үзэсгэлэн"-г зорьж ирсэн хүмүүс олон байв. 

Цэцэгт мэндчилгээг зөвхөн баяр ёслолоор бэлэглэх нь учир дутагдалтай. Жирийн үед ч хэн нэгнийг гэнэт баярлуулах нь чин сэтгэлийн илэрхийлэл.

Яагаад та яг одоо хэн нэгэнд цэцэгт мэндчилгээ зориулж болохгүй гэж...
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
Top