УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Монгол Улс саарал жагсаалтад багтлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Эрх баригч намынхан төрийн эрхийг авсан атлаа 49 "ждү"-чин төрүүлсэн. Мөнгө угаах хэргийг гишүүд нь хийнэ гэдэг бол аймшигтай үзэгдэл. Засгийн газар хоорондыг мөнгө угаах асуудалд хяналт тавьдаг байгууллага. Тэр хяналт тавьдаг байгууллага нь өнөөдөр Монгол Улсад эрх мэдэл бүхий этгээдүүд нь мөнгө угаалтын гол эзэд, өөрсдөдөө ял өгдөггүй гэдэг дүн тавьсан. Өнөөдөр МАН-д залуу хуульчид байна. Тэд ажиллаж зургаан сарын дотор яаралтай саарал жагсаалтаас гарахгүй бол эхнээсээ ам.долларын ханшийн өсөлт, гадаад санхүүжилт болон томоохон төслүүд зогсох эрсдэлтэй.
-Зургаан сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол Монгол Улсыг ямар нөхцөл байдал хүлээж байгаа вэ?
-Хар жагсаалтад орно. Монгол Улс хоёр удаа саарал жагсаалтад орлоо. Гурав дахиа гэж байхгүй, шууд хар жагсаалтад багтана. Өнөөдөр хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэхгүй бол мөнгө угаалтын гэмт хэрэг утгаа алдах нь. Үүнийг зогсоох ёстой. Эрх мэдэлтэй нөхдийг шийтгэхгүй байна гэсэн өнцгөөр саарал жагсаалтад ороод байна.
-Энд хариуцлагын асуудал хөндөгдөж байна. Монголбанкны Ерөнхийлөгчөөс эхлүүлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцох ёстой гэх байр суурийг УИХ-ын дарга хэлсэн. Харин таны бодлоор хэн, хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
-УИХ-ын даргын хувьд эрх мэдлийнхээ хүрээнд хөндсөн асуудал байх. Санхүүгийн зохицуулах хороо нэг, Хууль зүй, дотоод хэргийн яам зургаан ажил дутуу хийсэн. Харин Монголбанктай холбоотой шаардлага байхгүй юм билээ. Би Монголбанкыг өмөөрч байгаа юм биш. Санхүүгийн зохицуулах хороонд "Танайх булан болгонд чинь ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байна. Энэ бүхнийхээ мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгож өгөөгүй" гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Гэвч үүнийг тодорхой болгоход цаана нь дандаа төрийн албан хаагч ажиллуулдаг. Хууль зүй, дотоод хэргийн яаманд болохоор мөнгө угаалттай тэнцэхгүй, хууль эрх зүйн орчин нь байхгүй гэдэг зүйлийг ярьсан юм билээ.
Сэтгэгдэл ( 14 )
дандаа муу юм ярьж,ёрлож явнаа энэ баас
Baadanhuu Hurtsiin daalgavraar har jagsaaltad oruulahaat hootsoldoj baigaa gesen
Баасанхүү шиг шудрага гишүүн энэ парлаиентэд л лав байхгүй энэ хшн жинхэнэ төрийн хар хүн шиг ажиллаж шудрага бусын эсрэг ганцаараа ингэж тэмцэнэ гэдэг бол энэ хүн ясны шудрага хүн болоод л муу сайн нохойнуудад боорлуулж яваа байлгүйдээ ЭНЭ ТОМ БАГА МӨНГӨТЭЙ НОХОЙНУУД ЭНЭ ХҮНД ЯНЗ БҮРИЙН ХОЧ ӨГЧ ДООШ НЬ ХИЙХ ГЭЖ ЦАГ ТУТАМ ОРОЛДОЖ БАЙГАА БОЛОВЧ ДААНЧ ШУДРАГА ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ ОНИГОО БОЛООД Л БАЙХ ЮМ
Их хурлыг хэрүүлийн танхим болгосон Баасанхүүг ахин бүү сонго
IБаасан минь яасан амны бичиггүй новшийн вэ ? Үнэхээр гаж солиотой юм байна. Эрдэнэт ч үүд бүү дахиж сонго. Төрийн ордонд бүү шагайлга
Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
Эрдэнэтийн иргэд минь МАНАН-гийн бууны нохой Баасанхүүг дахиж битгий сонгоорой.
МАНАН-гийн бууны нохой Баасанхүүн дахиж битгий сонгоорой.Эрдэнэтчүүд ээ.
Баасанхүү хархад залуу атлаа дотор нь үмхийрээд, ялзарсан амьтан байна. Монголын эсрэг алхам алхамаар явж байгаа гадны төлөөлөгч юм байна шүү Баасанхүүгийн сонгогчидоо
2020 ond burmusun tonilj uzeerei muu yorolson zolbin .
ene yostoi buzartai amtai hvn shu zaluu hvn bj yachihsan umhiirsun bdoltoi hvn ene hvn gishvvn bh yos surtahuunii erkhgui hvn bn
Энэ мэдрэл муутай БААС-ХҮҮ ЭХ ОРНЫГ МИНЬ муухай харагдуулахыг л хүсч явдаг новш. Бүү горьд монгол улс мандан бадрана 6 сарын дараа СААРАЛ аас гарна. Уг нь АН -ын ЭРДЭНЭ та нарын 2015 онд хийсэн үйлийн гайг одоогийн засаг амсаж байгаа юм. Чи МАХН аасаа жийгдчихсэн одоо МАФ ийн толгойлогч МАНАН ын гишүүн С.Эрдэнэтэй сүжирч АН д толгой хорогдох санаатай АН ынхныг пялдагадаад явнаадаа, цаадуул чинь чамаар бөгсөө арчаад хаячихна түүний оронд христийн сүмдээ оч гэж зөвлөе
ENE DURAK YAWJ YAWJ MANANGIIN NEG MANAACH BAYKH SHUU , ERDENETEES SONGOGDCHIKHOOD TER @ NUKHRIIG SULLUULAKH GESEN YUM YARIKHAAR L ESERGUUTSEED BAYGAA SHUU,
Амны билэггүй муухай хүн бэ? Баасанхүү гишүүний хэрүүлийн бузар, муу ёролсон үг түмэн олонд гай чирч ирдэг биз. Хэрүүлтэй айл гэхэд хэзээ өөдөлж байлаа даа. Их хурал дээр хамгийн их хэл ам, хэрүүл тэмцэл хийдэг.хүн биз дээ. УИХ дандаа хар хэрүүл, хараал дунд хуралддаг ёстой муу ёртой. Тэгээд тэр баталсан хуулиуд нь иргэд бидэнд ямар юм болдог билээ дээ.