АН-аас алга болсон найман тэрбум Н.Алтанхуягийг шалгагдахад хүргэсэн гэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Алунгоо эхийн хүүхдүүдээ сургасан домог лугаа адил эв нэгдлийн сум атган шударгаар өрсөлдөхөө хүртэл андгайлж үзсэн АН-ын лидерүүдийн зөрчил даамжирч, нэг нь нөгөөгийнхөө нуруунд сумныхаа зэвийг зооход хүргэсэн. Бие биенээ МАНАН-гийн гар хөл гэж цоллож хэвлэлийн баатрууд болохыг оролдох болсноор намынх нь дотоод уур амьсгал сайнгүй байгаагаа нийтэд  илтгээд байгаа. Уг нь 170 мянган гишүүнтэй гэгддэг АН дотоод зөрчлөө намын даргын сонгуулиараа эцэслэсэн гэж ойлгогдож байлаа. Гэвч өнгөрсөн хугацааны санхүүгийн асуудлууд нь сэдэрч, ардчиллын амин сүнсийг тээгчид гэж өөрсдийгөө өргөмжилдөг фракцын дарга нараа цагдаа сэргийлэхийн хаалга татахад хүргэжээ. Сүүлд АН-ын дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуяг намаа толгойлсон үе буюу 2008-2016 он хүртэлх санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг нягталсан байдаг. Тэгэхэд найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гарч ирсний дотор Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрны суурийг газрын хамт долоон тэрбум төгрөгөөр зарсан гэх асуудал гарч, Сонгинохайрхан дүүргийн намын хороо түүний гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэл байна. Түүнчлэн Н.Алтанхуягийн үед Төв шуудангийн урд талын барилгаа, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөө байрладаг газрынх нь хамт нэр бүхий арилжааны банкинд тавьсан асуудал илэрчээ.

Тухайн арилжааны банкны удирдлагууд зээлсэн мөнгөө олж авахаар тууштай хөөцөлдөх болсон гэх мэдээллийг АН-ын удирдлагын түвшинд ч баталж байгаа. Хамгийн сонирхолтой нь Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын төв байрны барилгыг долоон тэрбум төгрөгөөр зарсан дуудлага худалдаанд нэг эзэнтэй Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкууд өрсөлдсөн байдаг бөгөөд Улаанбаатар хотын банк ялагч болж байжээ. Дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг тухайн үеийн АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан байдаг. 2013 оны есдүгээр сарын 10-нд хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас “01” тоот тогтоол гаргаж, Хэрэг эрхлэх газартаа дуудлага худалдааг зохион байгуулах асуудлаа даалгасан аж.  Үүнээс өмнө Н.Алтанхуяг "АН ордонтой болно" хэмээн гишүүд дэмжигчдээсээ хандив цуглуулж, "Алт", "Мөнгөн" тоосго зарсан мөнгө гээд нийтдээ найм орчим тэрбум төгрөгийн асуудал яригддаг. Аудитын шалгалтаар тодорхой болсон нь Н.Алтанхуяг намын даргаар ажиллаж байхдаа хувьдаа шинэ “Лексус 570” автомашин авахуулаад түүнийгээ хүлээлгэж өгөлгүй завшсан гэж байгаа. Тус намд бүртгэлтэй тоног төхөөрөмжүүдийг тонож, санхүүгийн тайлан бүртгэлгүй их хэмжээний мөнгө бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж авсан асуудал ч дурдагдсан байдаг.  Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийгөө намын гишүүнчлэлээс хасагдсаныг хүлээн зөвшөөрдөггүй.

АН-аас алган болсон гэх найман тэрбум төгрөгийн асуудлаар “Бид намын байр барихаар хавдив цуглуулаад явж байсан. Гэтэл Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ дээр ярьж эхэлсэн. Тэр дотор намуудыг МАН шиг том байртай болохыг хориглох заалт явсан. Ц.Оюундарь дарга байхдаа гүйцэтгэх зөвлөл дээр ярилцаад хуучин Социал демократ намын шилэн байрыг 300 гаруй сая төгрөгөөр худалдаж авсныг худалдаж борлуулъя гэдэг шийдвэр гаргасан. Манай нам “Ардчиллын өргөө” босох байсан байранд 2000 ам.метр талбай эзэмшихээр гэрээлсэн. Би намын даргын ажлаа өгөхөд тэр байшингаас хоёр тэрбум төгрөг үлдсэн. Ц.Оюундарь даргад энэ мөнгөнд хүрч болохгүй гэдгээ захиж байсан” хэмээн тайлбар хийсэн байдаг. Мөн түүнийг Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хүргэндээ, охиндоо хууль бус тендер олгосон гэдэг асуудал гарч байсан. Улмаар ахлах зөвлөхөд нь шүүхээс нүүрсний асуудлаар ял оноосон түүхтэй. Иймээс “Шударга бусын хонгил”-ын хохирогчид нь өөрийгөө болон тойрон хүрээлэгчдээ гэж тодотгож, одоогийн намын дарга С.Эрдэнээгээ байсхийгээд буруутгасан мэдэгдэл хийх болсон. Тэгэхээр Н.Алтанхуягийн асуудлыг С.Эрдэнийн талаас гаргаж тавьж буй мэт харагдаж байгаа.    

АН-ын чигийг зааж, хамгийн олон ялалт авчирсан намтартай Н.Алтанхуяг байшин савны ийм асуудалтай бол одоогийн АН-ын дарга С.Эрдэнэд Ардчиллын өргөө, Баянгол дүүрэг  дэх хэд хэдэн өндөр барилга, Хандгайт дахь том амралт гээд л юм юм бий. Тэрбээр өнгөрсөн онд арванхоёрдугаар сард Кёкүшюзан Д.Батбаярын хамтаар Яармагийн дэнжид гурван блок бүхий 10 давхар байшингийн шав тавиад байгаа. Учир нь тус намын шинэ байрны  барилгын гүйцэтгэгчээр Д.Батбаярын "Хөрш заан" компани тодорсон. Түүнийхээ дараахан Кёкүшюзан Д.Батбаярыг АН-ын дээд шагнал болох Чингис хаан одонгоор урамшуулж байлаа. Энэ барилга ирэх арванхоёрдугаар сарын 6-нд ашиглалтад орно гэдэг мэдээлэл бий. Түүнээс биш Монголын хоёр том улс төрийн хүчний нэг АН Н.Алтанхуягийг барилга барих санаачилга гаргаснаас хойш одоог хэр нь өөрийн эзэмшлийн байргүй байгаа. Намын Хэрэг эрхлэх газар нь хүүхдийн паркийн ард дахь хуучин “Шонхор” фракцын мэдлийн барилга буюу "Ардчиллын өргөө"-нд урсгал зардлаа төлөн байрладаг бол Олон нийттэй харилцах мэдээллийн төв нь "Шинэ дэвшилт холбоо"-ны байранд түрээсээр байрлаж байгаа. Гэхдээ “Шонхор” фракцынхан одоогийн "Ардчиллын өргөө"-ний газрыг анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх зориулалтаар авсан гэдэг бол "Шинэ дэвшилт холбоо"-ны байр нь арилжааны банкны мэдэлд очсон болохыг дээр дурдсан. Ингээд сөхөөд байвал, АН-ын барилгуудыг тойрсон асуудал мундахгүй. АН-ын дарга нар энэ барилга байшингийн асуудлаасаа нэг болно шүү.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nn(192.82.76.177) 2019 оны 10 сарын 25

nam hargalzalgvi bvgdiigni shalgaachee

0  |  0
Я (64.119.23.215) 2019 оны 10 сарын 25

сонгуульд санал огноо гэдэг чинь улсын монго идэх уралдаанд оруулж байнаа л гэсэн уг шдэ ардуудаа

0  |  0
иргэн(202.9.43.59) 2019 оны 10 сарын 25

энэ хүнийг зөндөө шалгасан. Тийм бол аль хэдийн явах газраа явсан байх бус уу.

0  |  0
Зочин(202.9.44.237) 2019 оны 10 сарын 28

алтанхуяг ч аль хэдийнээс хойш аль байдгаа шалгуулаад явж байгаа байхаа. одоо нөгөө хүзүүгүй хулгайч, оргоод алга болсон хананы зураг хөрөг, эрдэнэт гээд туугаагүй юмгүй хулгайч элбэгдоржийг л хаа байгаа газраас нь ёстой оготны нүхнээс хамаагүй олж авчраад а хэрэгтэй

1  |  0
Зочин(202.9.44.237) 2019 оны 10 сарын 25

алтанхуяг ч аль хэдийнээс хойш аль байдгаа шалгуулаад явж байгаа байхаа. одоо нөгөө хүзүүгүй хулгайч, оргоод алга болсон хананы зураг хөрөг, эрдэнэт гээд туугаагүй юмгүй хулгайч элбэгдоржийг л хаа байгаа газраас нь ёстой оготны нүхнээс хамаагүй олж авчраад а хэрэгтэй

0  |  0
Зочин(202.9.44.237) 2019 оны 10 сарын 25

алтанхуяг ч аль хэдийнээс хойш аль байдгаа шалгуулаад явж байгаа байхаа. одоо нөгөө хүзүүгүй хулгайч, оргоод алга болсон хананы зураг хөрөг, эрдэнэт гээд туугаагүй юмгүй хулгайч элбэгдоржийг л хаа байгаа газраас нь ёстой оготны нүхнээс хамаагүй олж авчраад а хэрэгтэй

0  |  0
Top