Пентагон “Майкрософт”-той 10$ тэрбумын гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 26

АНУ-ын Батлан хамгаалах яам Пентагон “Майкрософт” компанитай үүлэн тооцооллын систем, хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэхэд 10 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа. “Жедай” гэж нэрлэсэн энэ төсөл АНУ-ын түүхэнд технологийн компаниар хийлгэж буй хамгийн том төсөл болж байгаа юм. Хэдийгээр гэрээг “Майкрософт” компанитай байгуулсан ч гэрээний мөнгийг технологийн бусад компанид тараан сонгон шалгаруулах замаар “Жедай” төсөл хэрэгжих юм байна.

Одоогоос хагас жилийн өмнө энэ төслийн сонгон шалгаруулалт болон товч тайлбар олон нийтэд ил болоход гэрээ байгуулах боломжит компани нь “Амазон” компани байсан ч эцсийн мөчид хэрэгжүүлэх компани нь өөрчлөгдсөн юм. “Амазон” компанийн захирал Жефф Безос АНУ-ын засаг захиргаа, төрийн тэргүүний бодлогыг хэд, хэдэн удаа шүүмжилсэн нь Ерөнхийлөгч Доналд Трамп ч хариу мэдэгдэл гаргасан нь гэрээ байгуулах компанийг сонгон шалгаруулахад нөлөөлсөн байж  болзошгүй байна.

АНУ-ын Батлан хамгаалах яамны боловсруулсан “Жедай” төсөл нь яам, харьяа агентлагуудын компьютерыг нэгдсэн серверт холбохгүйгээр үүлэн тооцоололд холбох, зарим зэвсэглэлд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх технологийн төсөл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top