ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ байгаа 69 дипломатчийн хэргийг судлах АЖЛЫН ХЭСГИЙГ байгуулжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан манай улсын 69 дипломатчийг Польшийн цагдаагаас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг хийсэн билээ.

Тэгвэл дээрх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулжээ.

Тэрбээр  "Ажлын хэсэг үндсэн гурван чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт, Гадаад харилцааны яаманд ажиллана. Мөн Консулын газрууд дээр очиж ажиллана. Гуравт, зарим элчин сайдууд томилогдохгүй удаад байгаа асуудлуудыг судална. Бичиг баримттай танилцана.  Гадаад харилцааны сайд одоохондоо эзгүй байна. Ирэх долоо хоногоос шалгалт эхэлнэ" хэмээн ярьжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.17.227) 2019 оны 10 сарын 28

ЗӨВ.

0  |  0
**(73.39.102.84) 2019 оны 10 сарын 28

Хэд нь жинхэнэ дипломатч, хэд нь ХЭН, ХЭНИЙ ШАХААНЫ дипломатч вэ гэдгийг маш сайн тодруулж, ГХЯ-ны үндсэн албан хаагчдын нэр хүндийг цэвэрлэх хэрэгтэй

0  |  0
Zochin(188.226.184.113) 2019 оны 10 сарын 27

Өөрсдийнхөө улсыг шургуулах бөөн далим

0  |  0
Нэрээ (66.181.188.237) 2019 оны 10 сарын 27

Ах дүү польшийн ард түмэнд энэ 69-г хүлээлгээд өгчиж болох юм даа. Ккк

0  |  0
Иргэн(103.229.123.67) 2019 оны 10 сарын 27

Судлаж яадгын.бариад өгчихөөч. Тэндээ очоод л учраа олно биз.

2  |  0
Top