МСНЭ хуурамч мэдээллийн эсрэг “MNG Fact check” хүрээлэн байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Монгол Улсын нийгмийн бүхий л салбарт тулгамдсан асуудал нь хуурамч мэдээлэл болохыг сэтгүүл зүйн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Сүүлийн 10 гаруй жилд дэлхий даяар хуурамч мэдээллийг дэвшилтэт техник технологиор таних боломж бүрдэж, “Fact Check” тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн юм.

“Fact Check” тогтолцоог Монголд нэвтрүүлэх үүднээс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн баг Сөүл хотод ажиллаж, туршлага судаллаа. 

Өмнөд Солонгосын Хэвлэл мэдээллийг дэмжих сангийн мэдээлснээр БНСУ-ын төсвөөс жил бүр тус санд 65 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт олгодог ба “Fact Check” тогтолцоогоор дамжуулан хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт жигд хүрч ажилладаг ажээ. 

БНСУ-д хийж буй туршлага судлах аялалын үр дүнд МСНЭ-ээс ирэх арванхоёрдугаар сард Сөүлийн их сургууль, Жунань их сургууль, МУИС, МУБИС-ийн эрдэмтэдтэй хамтран “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” сэдэвт сургалт, семинар зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна. Энэ үеэр “MNG Fact check” хүрээлэнг албан ёсоор нээхээр боллоо. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top