Индонезийн гэр бүлээс гадуурх харилцааны эсрэг хууль санаачлагчдын нэг Мухлис бин Мухаммедийг гэр бүлтэй эмэгтэйтэй дотно харилцаатай байсны төлөө олон нийтийн өмнө шийтгэжээ гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Мухлис бин Мухаммед /46 настай/ нь парламентын гишүүн бөгөөд 2005 оноос хойш шашны зөвлөлийн гишүүнээр ажилладаг гэнэ. Ойрын хугацаанд тэрбээр гэр бүлээс гадуурх харилцаанд шийтгэл ногдуулах тухай хуулийн төслийг сонсгол дээр танилцуулах ёстой байсан аж.
Энэ оны есдүгээр сард түүнийг наран шарлагын газрын ойролцоо автомашинд нууц амрагтайгаа байхад нь илрүүлсэн байна. Түүнд 28 удаа хулсан саваагаар жанчих шийтгэл ногдуулсан бол дотно харилцаатай байсан эмэгтэйг нь хулсан саваагаар 23 удаа жанчиж, шийтгэсэн байна.
Мухаммедыг хотын зөвлөлөөс хөөсөн бөгөөд түүний амьдардаг Ачех мужид хатуу хууль үйлчилдэг байна. Тус мужид шариатын хуульд харшилдаг гэр бүлээс гадуурх харилцаа, согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом зэргийг хориглодог байна. Шийтгэлийг олон зуун хүний нүдэн дээр гүйцэтгэдэг бөгөөд шийтгэлийг гардан гүйцэтгэгчийг тусгайлан урьж авчирдаг байна. Тэд битүү хувцас өмсдөг бөгөөд зөвхөн нүд нь ил гарсан байдаг аж.
Сэтгэгдэл ( 2 )
балай шашинтайгаа мэдсээр байж баригдахгүйг хичээх нь яасий
HARANHUI BUDUULEG HUN GEHED HETSUU UURSDUU JOOMSHIG URJIDEG HECHNEENCH EHNER AVCH BOL HAYANA BUUDNA TSAVCHINA CHULUUGAAR SHIDNE ALNA ,TUI TUI TUI