Галт тэргэнд мартсан 320 мянган ам.долларын хийлийг эзэнд нь буцаан өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 03

Их Британийн хөгжимчин Стивен Моррист галт тэргэнд мартаж орхисон XVIII зууны үед хамаарах хийлийг нь буцаан өгчээ гэж ВВС агентлаг мэдээлжээ.

Хөгжимчин 320 мянган ам.доллароор үнэлэгдэх хийл хөгжмөө галт тэргэнд мартаж буусан талаар тээврийн цагдаад мэдэгдсэн байна. Хийлийг нэгэн залуу эрэгтэй авч буусан нь хяналтын камерт бичигдсэн байсан аж. Моррис мөн твиттер хуудсаараа дамжуулан түүний хийлийг буцааж өгөхийг хүссэн бөгөөд тэр өдөртөө нэгэн залуугаас хөгжмийн зэмсгийг нь олсон тухай мэдээлэл авсан байна.

Нэгэн супермаркетийн зогсоол дээр уулзахаар тогтож, Стивен Моррис хайртай хөгжмөө бүрэн бүтэн буцаан авч чаджээ. Хилийг нь олсон залуу тэр даруйд цагдаад мэдэгдэж өгөөгүйд  дахин дахин уучлалт гуйсан гэнэ. Түүнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй аж.

Энэхүү хийлийг 1709 онд алдарт хийл урлаач Дэвид Теклер бүтээж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.57.95.25) 2019 оны 11 сарын 03

үнэтэй зүлйээ мартаж буудаг тэнэг

0  |  0
Top