Үндэсний үйлдвэрлэгч "Гуа" брэндээс ''Алаг тарлан'' нэртэй 100 хувь органик, үхрийн чөмгөний цэвэр тос шинээр гаргалаа.
Монголчууд эрт дээр үеэс хонь, үхрийн чөмгөний тосыг хэд хэдэн аргаар ялгаруулан гаргаж хий ядаргаа, алжаал тайлах, дархлааны системийг нөхөн сэргээх зорилгоор хэрэглэдэг байсан юм. “Монгол анагаах ухааны дөрвөн ерөндгийн хураангуй”-д үхэр , хонины чөмөг нь амтлаг, бүлээн чанартай, бөөрийг төлжүүлж, чөмгийг шимтэй болгодог гэж тэмдэглэсэн байдаг. Чөмгөнд монгол хүний бие махбодод зохицох кальци, төмөр, эрдэс бодис, шим тэжээл их хэмжээгээр агуулагдаж байдгийг эрдэмтэн судлаачид нотолсон билээ. Бөөрний хүйтэн хий, настайчуудын ясны сийрэгжилт, шим тэжээл дутагдах, тамир тэнхээ доройтох, үе мөчний архаг хууч өвчин, нойр хулжих зэрэг хийн өвчин бүхэнд тустай. Мөн эмэгтэйчүүдийн нүүр царай сайхан болгоход маш сайн үйлчилгээ үзүүлдэг байна.
"Алаг тарлан" чөмгөний тосыг үхрийн чөмгийг зөөлөн галаар 10 цаг жигнэж гаргаж авсан. Энэхүү тосыг хөлдөөж, өдөр тутмын хоол , цайндаа хийх буюу ургамалын тос, маслоны оронд хэрэглэвэл маш шим тэжээлтэй юм. Тэрчлэн нярай хүүхдийн хоолонд хийх, биеийг нь угаахад бага зэрэг хийж хэрэглэвэл ханиад хатгаа тусахгүй, дархлааны системийг сайжруулдаг.
Алаг тарлан үхрийн чөмгөний тос нь:
Чөмгөний тос нь бусад тостой харьцуулахад арьсанд хурдан шингэж, чийгшүүлэх онцгой үйлчилгээтэй тул нүүр,гар ,уруул, бие, өвдөг ,тохой гэх мэт биеийн хуурайшсан бүх хэсэгт түрхэж хэрэглэж болно. Мөн бүх насны хүнд дархлааг дэмжих, ядаргаа тайлах зорилгоор бариа засалд хэрэглэнэ.
Үнэ: 5500₮(70мл); 8000₮(100мл); 10000₮(130мл)
Хаяг: 13 р хороолол Натур худалдааны төвийн 1 давхарт Гуа шоп
Утас: 99191093
Сэтгэгдэл ( 0 )